Анатоми (ЭМСБД)

Эрүүл мэндийн суурь боловсролын 1-р дамжааны Анатоми 1, 2 хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

2022-2023 оны хичээлийн жил

Лекцийн сэдэвчилсэн төлөвлөгөө 1-р улирал

Судлах зүйлЦаг
1Хүний биеийн бүтцийг судлах аргууд, бие махбодын бүхэл бүтэн чанар
2Тулгуур хөдөлгөөн тогтолцооны бүтэц, ангилал, насны онцлог
3Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, Амьсгалын эрхтэн тогтолцооны бүтэц,ангилал, насны онцлог
4Шээс ялгаруулах болон нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны бүтэц, ангилал, насны онцлог
Нийт

 

Лекцийн сэдэвчилсэн төлөвлөгөө 2-р улирал

Судлах зүйлЦаг
1Зүрх судас, тунгалгийн тогтолцооны бүтэц, ангилал, насны онцлог
2Мэдрэлийн эрхтэн тогтолцоо болон ургал мэдрэлийн тогтолцооны бүтэц, ангилал, насны онцлог
3Мэдрэхүйн болон дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны бүтэц, ангилал, насны онцлог
4Цус төлжүүлэх болон дархлааны эрхтэн тогтолцооны бүтэц, ангилал, насны онцлог
Нийт

Дадлагын хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө 1-р улирал

Судлах зүйлЦаг
1Анатомийн судалгааны арга, хүний биеийн хавтгай, тэнхлэг, шугамуудХөвчин биеийн яс, үе холбоо,
2Дээд мөчний яс, үе холбоо,доод мөчний яс, үе холбоо
3Хохимойн яс: Тархины хэсгийн яснууд, нүүрний хэсгийн яснууд, эрүүний үе
4Бүтэн гавал, гавлын гадар, дотор суурь, заадас, зулай  Хохимойн бүрдэл харьцаа: (нүдний аяга, чамархай хонхор, чамархайн доод хонхор,ухархайн хонхор, хамрын хөндий, гавлын дотор хонхорууд)
5Толгой хүзүүний булчин, хальс, байршил зүй
6Хөвчин биеийн булчин, хальс, байршил зүй, өрц
7Дээд мөчний булчин, хальс, шөрмөсний уут, байршил зүй
8Доод мөчний булчин, хальс, шөрмөсний уут, байршил зүй
9Амьсгалын эрхтэн тогтолцооны эрхтэний (хамар, хамрын хөндий, хамрын дайвар хөндий, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, амьсгалын гуурс, уушги) гадар, дотор бүтэц, байрлал зүй
10Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо: амны хөндий түүний эрхтнүүд, шүлсний булчирхай, залгиур, улаан хоолой, ходоод, элэг, цөс дамжуулах зам, нойр булчирхай, нарийн, бүдүүн гэдэсний гадар, дотор бүтэц, байрлал зүй
11Шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эрхтэнүүдийн (бөөр, аяганцар, тэвшинцэр, тэвшний цорго, давсаг) гадар, дотор бүтэц, байрлал зүй.                                          
12Бэлэг эрхтэн, Эр бэлэг эрхтний (төмсөг, төмсөгний дайвар, үр дамжуулах суваг, үрийн цэврүү, түрүү булчирхай, булцууны булчирхай, шодой, хушга, эрэгтэйн шээдэг сүв) гадар, дотор бүтэц, байрлал зүй. Эм бэлэг эрхтний гадар, дотор бүтэц, байрлал зүй (өндгөвч, умай, үтрээ, эм бэлгийн гадар эрхтэн, эмэгтэйн шээдэг сүв ),салтааны булчин, хальс
Нийт48ц

 

Дадлагын хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө 2-р улирал

Судлах зүйлЦаг
1Зүрхний бүтэц, байрлал зүй, цусан хангамж.  Зүрхний дамжуулах тогтолцоо Цээжний гялтан хальс, голт түүний эрхтнүүдийн байршил зүй Хэвлийн хөндий, хэвэлмэйн хальс түүний бүрдэл
2Толгой, хүзүү, дээд мөчний цусан хангамж, цус хураагдах зам Цээжний гол судасны салаанууд, цусаар хангах эрхтнүүд, цус хураагдах зам
3Хэвлийн гол судасны салаанууд, цусаар хангах эрхтнүүд, цус хураагдах зам Аарцаг цусан хангамж, цус хураагдах зам Доод мөчний цусан хангамж, цус хураагдах зам
4Том судаснуудынбүрдэл, байршил зүй, цусны их, бага эргэлт,дээд, доод хөндийн вен, хаалган венийн бүрдэл,ургийн цусны эргэлт Тунгалгийн тогтолцоо (тунгалаг үүсгэх эрхтэн, дамжуулах зам, цуглуулах том судаснууд, цорго)
5Мэдрэлийн тогтолцооны бүтцийн ерөнхий зүй тогтол. Нугас, арын тархины (уртавтар тархи, гүүр) бүтэц, байршил зүй,Жинхэнэ арын тархины (бага тархи) бүтэц, байршил зүй. Дунд тархи, завсрын тархины (харааны төвгөр) бүтэц, байршил зүй
6Завсрын тархины (дээд орчин, хажуугийн орчин, доод орчин) бүтэц, байршил зүй Их тархины бүтэц (бор болон цагаан бодис),
7I,II дохионы системийн төвүүд, Тархи нугасны хөндийн бүтэц, бүрдэл. Тархи нугасны бүрхүүлүүд, Тархи нугасны шингэний эргэлт
8Гавал тархины 12 хос мэдрэл (I, II, III, IV, V, VI, VIII, XI, XII) Гавал тархины 12 хос мэдрэл (VII, IX, X)
9Тархи нугасны дамжуулах замууд (өнгөц, гүн мэдрэхүй, зориудын болон зориудын бус хөдөлгөөний замууд). Ургал мэдрэлийн тогтолцоо: Симпатик, парасимпатик мэдрэлийн тогтолцооны төвийн болон захын хэсэг, мэдрэлжүүлэх эрхтэн
10Нугасны 31 хос мэдрэл, сүлжээ үүсэх зарчим: Хүзүү, мөрний сүлжээ, мэдрэлжүүлэлт, Бүсэлхий, ууцны сүлжээ, мэдрэлжүүлэлт
11Харааны эрхтэний (нүдний алим, туслах аппарат) гадар, дотор бүтэц Амтлах, үнэрлэх эрхтэний бүтэц
12Сонсголын ба тэнцвэрийн эрхтний гадар, дотор бүтэц Арьс, түүний дайвар эрхтний бүтэц. Арьс дээрх байршил зүйн зураглал
Нийт48ц