Эрхэм зорилго:
Орчин үеийн эрдэм шинжилгээ, сургалтын лабораторитой олон улсын түвшний судалгаа, сургалт, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадамжтай эрдэмтэн, судлаачдын баг бүрдүүлсэн сургалт-эрдэм шинжилгээний цогцолбор байхад оршино. Оновчтой бүтэцтэй, чадварлаг багш судлаачидтай ШИЛДЭГ СУРГУУЛЬ байхад оршино.
Био-Анагаахын сургууль нь 2003 оны 01 дүгээр сард АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг болж 18 дох жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Био-Анагаахын сургууль ерөнхий болон мэргэжлийн суурь хичээлийг заадаг 16 тэнхим, 156 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Био-Анагаахын сургууль нь суурь боловсролын хөтөлбөр (2 жил), Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр (5 жил), Эрүүл мэндийн мэдээлэл зүйч бэлтгэх хөтөлбөр (4 жил)-ийг хэрэгжүүлж, Био-Анагаахын мэргэжилтэн, Эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжилтэн бэлтгэдэг.
Био-Анагаах судлаач мэргэжлээр 323 орчим суралцагч төгссөн бөгөөд тэдгээрийн 41 хувь нь хувийн хэвшил, 12 хувь нь 3-р шатлалын эмнэлэг, 12 хувь нь 2-р шатлалын эмнэлэг, 7 хувь нь их дээд сургууль, 27 хувь нь бусад салбарт амжилттай ажиллаж байна.
Энэ хичээлийн жил буюу 2020-2021 оны хичээлийн жилд 2005 оюутан идэвхтэй суралцаж байна.
Анагаахын суурь боловсролын I дамжаа-880
Анагаахын суурь боловсролын II дамжаа-920
БиоАнагаахын мэргэжилтэн III-V дамжаа-188
Эрүүл мэндийн мэдээлэл зүйч III-IV дамжаа-17
Тус сургууль нь Анатомийн тэнхим, Анагаахын химийн тэнхим, Биологийн тэнхим, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхим, Биохимийн тэнхим, Биеийн тамирын тэнхим, Гадаад хэлний тэнхим, Гистологийн тэнхим, Дархлаа судлалын тэнхим, Физиологийн тэнхим, Харилцааны ур чадварын тэнхим, Молекул биологи, удам зүйн тэнхим, Физик мэдээлэл зүйн тэнхим, Эмгэг физиологийн тэнхим, Эмгэг судлал, шүүх эмнэлэгийн тэнхим, Эм судлалын тэнхим зэрэг 16 тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Багшлах боловсон хүчин, хүний нөөц
13 Профессор, 18 Дэд профессор, 70 Доктор, 10 хичээлийн туслах ажилтан, зэрэг нийт 156 багш нарын бүрэлдэхүүнтэй байна.
- Био-Анагаахын Сургуулийн Оюутны Зөвлөл: Био-Анагаахын Сургуулийн оюутны зөвлөл (БАСОЗ) нь Био-Анагаахын сургуулийн нийт оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, хүсэл эрмэлзлийг илэрхийлэх, тэдний авьяас чадвар, нөөц боломжийг бүх талаар хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт хүргэх зорилгоор 2005 онд байгуулагдаж, анхны тэргүүнээр нь Ж.Мөнхбат сонгогдон ажиллаж байсан. 2007 оны 5 сарын 16-нд Сургуулийн оюутны албанаас албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрх бүхий батламж авсан. Байгуулагдсан цагаасаа оюутан залуус болон олон нийтэд чиглэсэн олон тодорхой ажил санаачилж, оролцож ирсэн. БАСОЗөвлөл нь тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, удирдах зөвлөл гэсэн бүтэц зохион байгуулалттай ажилладаг бөгөөд эрх бүхий дээд байгууллага нь тус нийгэмлэгийн тэргүүн юм. Үе үеийн удирдах зөвлөлийн хэрэгжүүлж байсан ажил, үйлийг үргэлжлүүлэн ажиллах, санаачлах зарчимтай.
- Эрхэм зорилго :БАСОЗ-ийн зорилго нь гадаад, дотоодын ижил төстэй байгууллагуудтай харилцаа холбоотой ажиллан мэдээлэл, санал бодлоо харилцан солилцох, хамтран ажиллах бүх бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулах Нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах, бэхжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль нь санал хүсэлтийн хайрцаг ажиллуулж, ирсэн санал, хүсэлтийн хариуг тухай бүрд нь оюутнуудад өгдөг ба жил бүр оюутнуудаас АШУҮИС-ийн үйл ажиллагаа, тэнхимүүдийн үйл ажиллагаа, сургалтын явц, багш нарын ёс суртахууны талаар асуумж авч дүгнэн нийтэд танилцуулан, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Хичээлийн жилийн 1-р улирлын сүүлээр Био-Анагаахын Сургууль Био-Анагаахын ангийн оюутнуудын дунд санал асуулга явуулж үр дүнг Био-Анагаахын нэгдсэн хурлаар багш нарт танилцуулж, зарим асуудлаар оюутнуудад хариу өгөх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авдаг. Багш, оюутны маргаантай асуудлыг эхний шатанд тэнхимийн түвшинд, тухайн асуудал хүндэрсэн тохиолдолд Био-Анагаахын нэгдсэн хурлаар, оюутан багштай холбоотой ноцтой асуудлыг АШУҮИС-ийн Сургалтын алба, Оюутны алба тухайн нэгж сургуулийн хамт олонтой хуралдаж шийдвэрлэх журам баримтална.
- Давуу талууд:Био-Анагаахын I –V дамжааны оюутнуудын сургалт, судалгаа шинжилгээ, олон нийтийн ажлыг ангийн багш нар удирдан зохион байгуулан ажиллаж байна. АШУҮИС дотоодын их сургуулиудын спорт, соёл урлагийн арга хэмжээнд Био-Анагаахын ангийн багийг Био-Анагаахын Сургуулийн олон нийтийн зөвлөлийн гишүүн багш нар удирдан зохион байгуулдаг Био-Анагаахын багш нар оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдаж, оюутныг эрдэм судлалын арга барилд сургаж, үр дүнг нь АШУҮИС ба бусад салбарын эрдмийн чуулганд хэлэлцүүлдэг нь уламжлал боллоо. Био-Анагаахын ангийн оюутнуудын дунд Био-Анагаахын Оюутны зөвлөл (БАСОЗ) олон талт үйл ажиллагаа явуулж байна. ИСУМС-ийн Сургалтын албаны программ үйл ажиллагаанд бүрэн нэвтэрч, бүртгэл мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.
- Оюутанд үзүүлдэг санхүүгийн тусламж, урамшуулал АШУҮИС, Био-Анагаахын Сургуулийн зүгээс амжилттай суралцаж байгаа, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог оюутныг урамшуулан дэмжих зорилгоор төрөл бүрийн тэтгэлэг олгох, хөнгөлөлт үзүүлдэг, 6 улсад засгийн газар хоорондын гэрээгээр сурлага, урлаг, олон нийтийн ажилд идэвх зүтгэлтэй оролцдог оюутныг шалгаруулан явуулж тэдгээр оюутнууд маань амжилттай суралцаж байна.
- Оюутанд олгодог шагнал тэтгэлгүүд :Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал ЭМЯ-ны Анагаахын шилдэг оюутан МЗХ-ны Алма-Матер оны шилдэг оюутан НҮБ-ын Хүүхдийн сангийн тэтгэлэг БНСУ-ын Ионсейн Их Сургуулийн нэрэмжит шагнал, эрдэм шинжилгээний шагнал, тэтгэлэг АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор Жи Хун Таекийн нэрэмжит тэтгэлэг Профессор Д.Балдандоржийн нэрэмжит шагнал УИХ-ын гишүүн асан Г.Зуунайн нэрэмжит шагнал Далайн орнуудтай харилцах Монголын нийгэмлэгийн тэтгэлэг Голомт банкны тэтгэлэг Хөх Сүлд Соёл сангийн тэтгэлэг Энэбиш сангийн тэтгэлэг Төрийн шагналт, Монгол улсын гавьяат багш, доктор, профессор П.Долгорын нэрэмжит шагнал Монгол улсын гавьяат эмч, академич, доктор, профессор Б.Рагчаагийн нэрэмжит шагнал Төрийн соёрхолт Г.Дэмидийн нэрэмжит шагнал
- Оюутны бие даасан ажиллагааг зохион байгуулж байгаа байдал: АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн бакалаврын боловсрол олгох сургалт нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын сүүлийн үеийн анагаах ухааны боловсролын онцлогт тулгуурлан асуудалд суурилсан, оюутан төвтэй сургалтын хэлбэрт шилжсэн. Сургалтын салшгүй чухал хэсэг нь оюутны бие даан суралцах үйл ажиллагаа юм. Бие даан суралцах үйл ажиллагааны гол ач холбогдол нь оюутан лекц, семинарын хичээлээр олж авсан мэдлэгээ бататган, практикт хэрэглэх чадвар эзэмшиж, цаашид мэдлэг, чадвар, хандлагаа бие даан дээшлүүлэх арга барил эзэмшихэд оршдог. Био-Анагаахын Сургуулийн бүх тэнхимүүдийн сургалтын стандарт, хөтөлбөр, төлөвлөгөөнд оюутны бие даалтыг тусгасан бөгөөд энэ нь тухайн хичээлийн хэлбэр, агуулга, цагийн багтааж зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Оюутнууд сургуулийн интернет, номын санг ашиглан бие даалтын ажлыг хийдэг ба Био-Анагаахын Сургуулийн 13 тэнхимд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудад хичээлийн бус цагаар багшийн удирдлага доор оюутнууд бие даалтын ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой ба төгсөлтийн болон диплом бичих ажилд нь сургуулийн зүгээс оюутнуудаа дэмжиж ажилладаг.