Иммунологийн Улсын VIII олимпиад
Дархлаа судлалын шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, оюутны сурах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Иммунологийн Улсын VIII олимпиадыг их дээд сургуулийн оюутнуудын дунд 2008 оноос эхлэх хоёр жил тутам зохион байгуулж байна. Олимпиадын зорилго нь төгсөлтийн өмнөх сургалтад хамрагдаж буй бакалавр оюутнуудыг дархлаа судлалын шинжлэх ухаанд дур сонирхолтой болгох, эзэн биеийн хамгаалах урвалыг мөн чанарыг ойлгоход оршино.
Хугацаа
Хувь оролцогч: Олимпиад 2026 оны 11 сарын 14-ний Бямба гаригт 08.30 цагт АШУҮИС-ийн 111 тоот танхимд эхэлнэ.
Багийн оролцогч нар: Олимпиад 2026 оны 11 сарын 14-ний Бямба гаригт 12 цагт АШУҮИС-ийн Оюутны Соёлын төвд эхэлнэ.
Бүртгэлийн хугацаа: 2026 оны 9 сарын 18-аас 2026 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл дараах холбоосоор бүртгэнэ. Монголын Дархлаа Бичил амь судлалын нийгэмлэгийн Хаан банкан дахь 5009327771 дансанд төлбөрийг шилжүүлнэ. Төлбөрийн баримтыг зураг хэлбэрээр бүртгэлийн холбоос руу оруулна.
Бүртгэлийн хураамж:
Хувь оролцогч: 30,000 төг
Баг: 100,000 төгрөг
Байр: Олимпиадыг багийн шилдэг гурав, хувь оролцогчийн шилдэг 5 оюутанг байр эзлүүлж, дүгнэнэ.
Шагнал:
Хувь оролцогч:
Тэргүүн байр: 1 оюутан, өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр: 1 оюутан, өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр: 1 оюутан, өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр: 2 оюутан, өргөмжлөл, үнэ бүхий зүйлс
Багийн тэмцээн
Тэргүүн байр: 1 баг, өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр: 1 баг, өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр: 1 баг, өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр: 1 баг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлс
Олимпиадын асуулт, бодлогын сэдэв:
Сэдэв 1: Дархлаа. Дархлаа тогтолцооны бүтэц, үүрэг. Хамгаалалтын шугамууд. Антиген
Сэдэв 2: Бие махбодын өвөрмөц бус хамгаалах тогтолцоо (төрөлхийн дархлаа). Бүтэц, зохион байгуулалт. Залгилт
Сэдэв 3: Арьс салстын хамгаалалт, хавсаргын тогтолцоо
Сэдэв 4: Эсрэгбиеийн бүтэц үйл, биологийн идэвх
Сэдэв 5: Эдийн тохирооны гол (их) бүрдэл /MHC/
Сэдэв 6: Цитокин, хемокин
Сэдэв 7: T, B лимфоцит эс, хөгжил, төрөл үүрэг
Сэдэв 8: Дархлааны эсийн идэвхжил, эффектор үйл
Дадлагын сэдэв:
Антиген эсрэгбиеийн харилцан үйлчлэлийг тунадасжуулах, наалдуулах аргаар илрүүлэх
Захын цуснаас нэг бөөмт эсийг ялгах арга
Лимфоцит эсийн хүрээ үүсгэх урвал
Унших сурах бичиг:
Г.Батбаатар, С.Цогтсайхан, Н.Золмөнх, С.Чимидцэрэн “Дархлаа судлал” 2024
Г.Батбаатар, С.Цогтсайхан, С.Чимидцэрэн, Н.Золмөнх “Дархлаа судлал” 2020
Г.Батбаатар, С.Цогтсайхан, С.Чимидцэрэн “Дархлаа судлал” 2017
Г.Батбаатар, С.Цогтсайхан, С.Чимидцэрэн, Ч.Баттогтох “Дархлаа судлал” 2014
I.Riott, D.Male “Immunology” 2017, 13th edition
Janeway’s Immunobiology, 2022 10th edition
Abul K. Abbas MBBS, Andrew H. Lichtman Cellular and Molecular Immunology 10th edition
Kuby Immunology 2018, 8th edition,
Richard J.Lamont, George N.Hajishengallis, Howard F.Jenkinson. Oral Microbiology and Immunology, 2014 Second Edition
Холбоо барих утас: С.Хашчулуун 80181906, Б.Ариунзаяа 99780701, С.Чимидцэрэн 99190111.
Холбоо барих цахим хаяг: С.Хашчулуун khashchuluun@mnums.edu.mn
Холбогдох мэдээллийг зохион байгуулагч сургуулийн веб сайтад байршуулна.

