Department of Biochemistry

Биохимийн тэнхмийн хамт олон » холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

Биохимийн тэнхимийн үзүүлдэг боловсролын үйлчилгээ: АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Биохимийн тэнхим нь Биохимийн шинжлэх ухааны үндсийг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх бүх шатны сургалтанд анагаахын мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр орж ирсэн юм.

Сургалт явуулах дөрөв, судалгааны нэг лаборатори, семинарын өрөөг бүрэн шинэчилж, тохижуулан сургалтанд ашиглаж байна. Лекц, дадлагын хичээл явуулах сургалтын техник хэрэгсэл (проектор, телевизор, бусад тоног төхөөрөмжүүд) химийн бодис, урвалж, шил сав, багаж хэрэгсэл, зохих түвшинд хангагдсан нь хичээлийг чанартай явуулах нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Биохимийн тэнхим байгуулагдсан үеэсээ эрдэм шинжилгээний ажлаа эхэлсэн түүхтэй. 1975 оноос сүү, сүүн бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанар, хадгалалтын хугацааг уртасгах, сүүний гарц чанарыг дээшлүүлэх, нөөцийг бий болгох, өндөр бүтээмжийн технологийг боловсруулах гэсэн улсын даалгаварт ажлын хүрээнд Монгол эхийн сүүний иж бүрэн судалгаа, нөлөөлөх хүчин зүйлүүд, малын сүүтэй харьцуулан судлах, ургамлын тоосны харшил төрүүлэгч уургийн судалгааг хийж амьсгалын замын харшил, астмын оношлогоо болон эмчилгээний аллергеныг бэлтгэх боломж бүрдсэн, өөх тосны солилцоо, насжилтын үеийн дааврын зохицуулга, бодисын солилцоо, бодисын солилцооны хамшинж, чихрийн шижингийн эмгэг жамд нөлөөлөх зарим генийн полиморфизм, ургамлын гаралтай эмчилгээний ач холбогдолтой нэгдэл тодорхойлох, эрэгтэйчүүдийн андрологийн асуудал, эмэгтэйчүүдийн эмгэгийн үеийн биохимийн онцлог сэдэвт ШУТС, АШУҮИС-ийн ШУТДС-ийн болон олон улсын төсөлт ажлууд хийгдэж үр дүнгээ хүлээлгэн өгчээ.

  1. Сургалт-Бакалаврын сургалтад заадаг хичээлүүд (холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.)
NmCourse nameField and academic yearCredit
1Биохими (Biochemistry) »Хүний их эмч, Уламжлалт анагаахын их эмч, Хүүхдийн их эмч, Нүүр ам судлалын эмч, НЭМ-ийн судлаач, Биоанагаахын мэргэжилтэн, Эм зүйч, Нүүр амны эрүүл ахуйч, Шим тэжээл судлал, Эм зүйн шаталсан2 credits
2Патбиохими(Pathobiochemistry)Biomedical Researcher3 credits  
3Патбиохими (Pathobiochemistry)Эм зүйч
4Эмнэлзүйн биохими (Clinical biochemistry) »Biomedical Researcher 4th year2 credits
5Хүнсний биохими (Nutritional biochemistry) »NUT, 2nd year3 credits
6Шимт бодис ба бодисын солилцоо (Nutrients and metabolism)  »NUT, 3th year2 credits
7Biochemistry of saliva and dental hard tissue »Dentist 3th year1 credit
 Төгсөлтийн сургалт
8Функциональ биохими (Functional Biochemistry)БА-ын магистр3 credits
9Биохимийн судалгааны арга зүй (Biochemistry research methods)БА-ын магистр3 credits
10Эмнэлзүйн биохими (Clinical Biochemistry)БА-ын магистр3 credits
11Биохимийн судалгааны аргууд (Biochemistry research methods)БА-ын доктор3 credits
12Протеомикс (Proteomics)БА-ын доктор3 credits
13Энзимологи (Enzymology)БА-ын доктор2 credits
16Гүнзгийрүүлсэн биохими (Advanced Biochemistry)БА-ын доктор3 credits
17Метаболомикс (Metabolomics)БА-ын доктор2 credits
18Биохимийн лабораторийн ажил (Biochemistry laboratory skills)БА-ын доктор3 credits
Төгсөлтийн дараах сургалт
19Эмнэлзүйн биохими (Clinical Biochemistry)Мэргэжил дээшлүүлэх институт/резидентийн сургалт1 credit