Lecture for teachers and students

NEWS

Их Британи Улсын “Open University”-ийн математик статистикийн сургуулийн багш, доктор Kaustubh Adhikari-ийг АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Дамдиндорж хүлээн авч уулзаж хамтарсан судалгаа хийхээр санал солилцов.

Мөн доктор Kaustubh Adhikari “Био-Анагаах болон шүүх эмнэлгийн салбарт генетикийн шинжлэх ухааны хэрэглээ” сэдвийн хүрээнд АШУҮИС-ийн багш оюутнуудад лекц уншлаа.

Тэрээр биостатистик тэр дундаа генетик статистикийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд, хүний арьсны өнгө, нүүрний хэлбэр, өвдөлтөнд мэдрэмтгий байдал зэрэг биологийн олон шинж чанаруудыг хүний генетик мэдээлэлтэй холбон судалж, бүлэг популяцийн өвөрмөц шинж чанарыг тодорхойлох чиглэлээр хийсэн сонирхолтой судалгааны ажлуудаа танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *