Анагаахын химийн тэнхимийн профессор, ахмад багш асан З.Ичинхорлоогийн нэрэмжит XXIV дэх химийн олимпиад зохион байгуулагдлаа.

NEWS

Анагаахын химийн тэнхимийн профессор, ахмад багш асан З.Ичинхорлоогийн нэрэмжит XXIV дэх химийн олимпиад зохион байгуулагдлаа.

Их дээд сургууль хооронд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Улсын Оюутны Химийн Олимпиад”-д АШУҮИС-ийг төлөөлөн оролцох оюутнуудыг шалгаруулах зорилгоор Анагаахын химийн тэнхимийн профессор, ахмад багш асан З.Ичинхорлоогийн нэрэмжит XXIV дэх химийн олимпиад 2024-03-06 өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадад 1-р дамжааны нийт 132 оюутан оролцсноос:

  • НЭГДҮГЭЭР БАЙР – Б.Энгүүн /АСБД-126/
  • ХОЁРДУГААР БАЙР – З.Баярдалай /АСБД-126/, У.Уянга /АСБД-106/
  • ГУРАВДУГААР БАЙР- О.Хүслэн /АСБД-121/, Д.Оргил /АСБД-123/, У.Ермек /АСБД-102/
  • ТУСГААР БАЙР -Б.Ариунзаяа /АСБД-122/, Т.Лааган /АСБД-123/, С.Бүрэнжаргал /АСБД-115/, Х.Ариунхишиг /АСБД-109/, Н.Энхзаяа /АСБД-112/, Д.Баасандулам /АСБД-119/ нар тус тус шалгарлаа.

Олимпиадад оролцсон оюутнууд, зохион байгуулсан Анагаахын химийн тэнхимийн багш нар, Medical chemistry клубын оюутнууд, З. Ичинхорлоо багшийн гэр бүл, үр хүүхдүүд, хамтран ажилласан БиоАнагааахын сургуулийн захиргаа, Милко трэйд компаны хамт олон та нартаа баярласан талархснаа илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *