Оюутны эрдэм шинжилгээний Био-Анагаахын салбар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

NEWS

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био-Анагаахын сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Судлаач оюутан 2024 оюутны эрдэм шинжилгээний хуралдаан амжилттай болж өндөрлөө.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралдаан нь Оюутны хөгжил, удирдлагын газар үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог билээ.

Оюутны эрдэм шинжилгээний Био-Анагаахын салбар хуралдаанд нийт 50 гаруй бүтээлийн хураангуй ирснээс эхний шалгаруулалтаар шилдэг 10 илтгэл шалгарч, хоёрдугаар шатны шалгаруулалтад дараах илтгэлүүд шилдгээр шалгарлаа.

  • Нэгдүгээр байранд “OX40L-FC ГАГНААС УУРГИЙН ПЛАЗМИДЫГ ГАРГАН АВСАН ДҮН” сэдвээр  БАС-ийн 501 хэсгийн оюутан Т.Хүсэлт-Од
  • Хоёрдугаар байранд “CANDIDA ALBICANS-ИЙН ХАЛДВАРЫГ ХИЙМЭЛ ШҮДЭЛБЭРИЙН ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБОН СУДАЛСАН ДҮН” сэдвээр БАС-ийн 501 хэсгийн оюутан Р.Цэнд-Аюуш
  • Гутгаар байранд  “ХУЛГАНЫ МАКРОФАГ ТӨСТ ЭСЭД IFN-Ɣ-ААР ӨДӨӨГДСӨН АЗОТИЙН ДАН ИСЛИЙН ГАРЦАД ODN1826 CpG НӨЛӨӨГ ТОДОРХОЙЛОХ” сэдвээр 403 хэсгийн  Ү.Сувд-Эрдэнэ нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Ханын илтгэлийн төрөлд нийт 17 илтгэл хэлэлцүүлж дараах илтгэлүүд шалгарлаа.

  • Ш.Жамсранжамц нарын “ХҮЙТНИЙ СТРЕСС ҮҮСГЭСЭН ХЭЭЛТЭЙ АМЬТНЫ ҮР ТӨЛИЙН МЕЗОВАРИУМЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ СУДЛАХ” сэдэвт бүтээл 1-р байр,
  • Ө.Мөнх-Эрдэнэ нарын “ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ӨВЧТӨНҮҮДЭД МЭДРЭЛИЙН ЭДИЙН ГЭМТЛИЙН БИОМАРКЕР S100B УУРГИЙГ СУДАЛСАН ДҮН” сэдэвт бүтээл 2-р байр,
  • Б.Халиун нарын “ТАХИАНЫ ӨНДӨГНИЙ ЦАГААН УУРАГ АШИГЛАН МӨНГӨНИЙ НАНОПАРТИКЛЬ ГАРГАН АВЧ, ТҮҮНИЙ ЦУС ЗАДЛАХ ИДЭВХИЙГ ҮНЭЛСЭН ДҮН” сэдэвт бүтээл 3-р байранд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав..

Шилдгээр шалгарсан баг хамт олонд дараагийн шатны нэгдсэн хуралдаанд нь амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *