Нийгмийн сүлжээ

Нийгмийн сүлжээн дэх мэдээ мэдээллийг эндээс үзнэ үү.

Cover for Био-Анагаахын Сургууль
5,030
Био-Анагаахын Сургууль

School of Bio Medicine

БИО-АНАГААХЫН СУРГУУЛЬ, АШУҮИС

АШУҮИС-ийн Оюутны урлаг, спортын IV их наадамд Био-Анагаахын сургуулийн оюутнууд амжилттай оролцож Аварга боллоо.Хоёр жил тутамд зохион байгуулагддаг энэхүү наадамд Био-Анагаахын сургуулийн оюутнууд Спортын 5, Урлагийн 5 төрлөөр авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан амжилттай оролцож 8 алт, 1 мөнгө, 3 хүрэл, медаль хүртсэн амжилтыг үзүүлж, Спортын төрөлд Нэгдүгээр байр, Урлагийн төрөлд Гуравдугаар байрыг эзэлж, нийлбэр дүнгээр АШУҮИС-ийн 2024 оны Оюутны урлаг спортын бага наадмын Аварга хамт болон боллоо. Энэхүү наадамд амжилттай оролцсон нийт оюутан залуучууд болон Био-Анагаахын сургуулийн захиргаа, Оюутны зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлье. ... See MoreSee Less
View on Facebook
“ЗООНОЗЫН ХАЛДВАРЫН ОНОШИЛГОО, СУДАЛГААНД ОРЧИН ҮЕИЙН МОЛЕКУЛ БИОЛОГИЙН АРГУУДЫГ ХЭРЭГЛЭХ НЬ” сэдэвт онол, практикийн сургалт зохион байгууллаа.ДЭМБ-ийн санхүүжилтээр АШУҮИС, БАС, Молекул биологи Удамзүйн тэнхим болон Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран “Зоонозын халдварын оношилгоо, судалгаанд орчин үеийн Молекул биологийн аргуудыг хэрэглэх нь” сэдэвт онол, практикийн сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад “Орчин үеийн молекул биологи, генетикийн аргууд, ажиллах зарчим, онцлог ба давуу талууд, зоонозын судалгаа шинжилгээнд хэрэглэх нь”, “Эсийн биомолекулуудын орших үндсэн ухагдхуун, түүнийг оношилгооны бай молекул болгон хэрэглэх нь”, “Бактерийн халдварыг илрүүлэх, эмэнд тэсвэржилт, хоруу шинж чанарыг тодорхойлох, тандалт судалгаанд ПГУ-ын аргуудыг хэрэглэх нь” зэрэг молекул биологийн дэвшилтэт арга технологи тэдгээрийн онолын талаар нийт 16 цагийн лекц, дэвшилтэт технологийг ашиглан сорьц боловсруулах, соронзон шүр болон автомат нуклейн хүчил ялгагч машинаар ДНХ, РНХ ялгах, бодит хугацааны ПГУ ашиглан боом, тарваган тахал, холер, хачигт энцефалит гэх мэт өвчнүүдийн үүсгэгчийг илрүүлэх, үр дүн унших зэрэг сэдвээр 75 цагийн дадлага сургалт явууллаа.Уг сургалтанд нийслэл, аймгийн ЗӨСТ, ЗӨСҮТ-ийн нийт 60 гаруй лабораторийн эмч, мэргэжилтэн, лаборант нар хамрагдсан. Сургалтыг зохион байгуулснаар орон нутаг дахь ЗӨСТ-д хийгдэх шинжилгээний чанар илүү сайжирч, сорьц тээвэрлэлт багасахаас гадна сургалтанд хамрагдсанаар оролцогчид богино хугацаанд цаг алдалгүй орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан баталгаат шинжилгээний аргаар шинжлэх чадварыг эзэмшлээ. ... See MoreSee Less
View on Facebook

3 months ago

Био-Анагаахын Сургууль
ЭМГЭНЭЛСОФЬЯ МАЛАНОВА ЦЫРЕНОВА (1930-2024)Сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтэн, дэд профессор, ахмад дайчин, АШУҮИС-ийн Гадаад хэлний тэнхимийн ахмад багш Софья Маланова Цыренова 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, элгэн садан, эрдэмсудлалын нөхөд, үе үеийн шавь нар, хамт олон бидэндхүнд гарз тохиолоо.Софья Маланова Цыренова 1930 оны 3- р сарын 29- нд Буриад улсын Улюкчихан тосгонд Маланов Цырен Эрдыновичийн тав дахь охин болон мэндэлжээ. Дайны жилүүдэд бүтэн өнчирсөн тэрээр ах дүүсийнхээ хамт фронтод явсан хүмүүсийн оронд ажиллаж, хагацал зовлон, ядуу зүдүүг үл тоон ангах өлсөх, унтах амрахыг умартан өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байсан бөгөөд 15 настайд нь ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар “Хөдөлмөрийн эр зориг" медалиар шагнаж байжээ.Дайны дараах жилүүдэд бүтэн өнчин хүүхдүүдэд зориулан байгуулсан 1-р сургуульд дунд боловсрол эзэмшин, Улаан- Үүд хотын Дорж Банзаровын нэрэмжит Багшийн Дээд Сургуульд орос хэл, уран зохиолын багшийн ангид элсэн суралцаж бaйхдаа (1957 онд) Монгол улсын иргэн Заяагийн Бадамжавтай гэр бүл болж, МУИС-д шилжин суралцаад, 1959 онд төгссөн байна. 1983 онд Москва хотын А.С.Пушкины нэрэмжит Орос Хэлний Институт-д “Отбор лексического материала по русскому языку для обучения монгольских студентов-медиков основам научной речи” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. 1958-1961 онд МУИС-ийн Орос хэлний тэнхимд багш, 1961-1990 он хүртэл АШУҮИС-ийн Гадаад хэлний тэнхимд орос хэлний багшаар ажиллаж байв. Тэрээр Монгол улсад эмч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан бөгөөд зохиосон сурах бичиг, гарын авлага, толь бичиг, эрдэм шинжилгээний олон арван бүтээл нь өнөө хэр нь үнэ цэнтэй хэвээр байна. С.М. Цыренова нь Монгол Улсын дээд боловсролын салбарт, тэр дундаа анагаахын салбарын чадварлаг мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд эрдэм мэдлэг, энгүй арвин туршлагаа харамгүй зориулж ирсэн эрдэмтэн судлаач, их багш, эрхэм хүмүүн байсан билээ. Түүний аливаад хариуцлагатайханддаг, ажилсаг хичээнгүй чанар, элэгсэг дотно дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их СургуульSchool of Bio-MedicineDepartment of Foreign Languages ... See MoreSee Less
View on Facebook

3 months ago

Био-Анагаахын Сургууль
Дэлхийн анхны тусламжийн өдрийг жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт (9-р сарын 14) дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүдэг. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүний амь насыг аврахад анхны тусламжийн ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC) энэ өдрийг үүсгэн байгуулсан. Энэ өдөр анхны тусламжийн сургалтын ач холбогдлыг онцолж, хувь хүн, олон нийтийг хүний амь насыг аврах үндсэн ур чадваруудад суралцахыг уриалдаг. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд анхны тусламжийн онол, дадлага хосолсон сургалтыг өртөөчилсөн байдлаар зохион байгуулах ба ивээн тэтгэгч байгууллагын анхны тусламжийн бүтээгдэхүүний дээжээс бэлэглэх болно. Өртөөчилсөн сургалтын хөтөлбөрӨртөө 1- Амилуулах суурь тусламжӨртөө 2- Хахалтын үед үзүүлэх анхны тусламжӨртөө 3- Осол гэмтэлд өртөгсдийг үнэлэх, Хажуугийн тогтвортой байрлалӨртөө 4- Цус алдалтын үед үзүүлэх анхны тусламжӨртөө 5- Анхны тусламжийн иж бүрдэл, түүний хэрэглээЗохион байгуулагч: АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхим Анхны тусламж эрүүл мэндийн төгс төв НҮТББ Ферст эйд коммунити партнерс ХХК Залуу эмгэг физиологич клуб ZEPH ГССҮТ-ийн статистик тандалт судалгааны албаХаана: АШУҮИС-ийн төв байр “Оюутны соёлын төв”Хэзээ: 2024.09.14Хамрах хүрээ: Анхны тусламж үзүүлэх чадвартай болохоор зорьж буй хүн бүхэнд нээлттэй. Та заавал бүртгүүлж байж хамрагдах боломжтой ба хамгийн түрүүнд бүртгүүлсэн 150 хүнийг хамруулах болно. ... See MoreSee Less
View on Facebook