Биохимийн тэнхмийн хамт олон » холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.
Биохимийн тэнхимийн үзүүлдэг боловсролын үйлчилгээ: АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Биохимийн тэнхим нь Биохимийн шинжлэх ухааны үндсийг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх бүх шатны сургалтанд анагаахын мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр орж ирсэн юм.
Сургалт явуулах дөрөв, судалгааны нэг лаборатори, семинарын өрөөг бүрэн шинэчилж, тохижуулан сургалтанд ашиглаж байна. Лекц, дадлагын хичээл явуулах сургалтын техник хэрэгсэл (проектор, телевизор, бусад тоног төхөөрөмжүүд) химийн бодис, урвалж, шил сав, багаж хэрэгсэл, зохих түвшинд хангагдсан нь хичээлийг чанартай явуулах нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Биохимийн тэнхим байгуулагдсан үеэсээ эрдэм шинжилгээний ажлаа эхэлсэн түүхтэй. 1975 оноос сүү, сүүн бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанар, хадгалалтын хугацааг уртасгах, сүүний гарц чанарыг дээшлүүлэх, нөөцийг бий болгох, өндөр бүтээмжийн технологийг боловсруулах гэсэн улсын даалгаварт ажлын хүрээнд Монгол эхийн сүүний иж бүрэн судалгаа, нөлөөлөх хүчин зүйлүүд, малын сүүтэй харьцуулан судлах, ургамлын тоосны харшил төрүүлэгч уургийн судалгааг хийж амьсгалын замын харшил, астмын оношлогоо болон эмчилгээний аллергеныг бэлтгэх боломж бүрдсэн, өөх тосны солилцоо, насжилтын үеийн дааврын зохицуулга, бодисын солилцоо, бодисын солилцооны хамшинж, чихрийн шижингийн эмгэг жамд нөлөөлөх зарим генийн полиморфизм, ургамлын гаралтай эмчилгээний ач холбогдолтой нэгдэл тодорхойлох, эрэгтэйчүүдийн андрологийн асуудал, эмэгтэйчүүдийн эмгэгийн үеийн биохимийн онцлог сэдэвт ШУТС, АШУҮИС-ийн ШУТДС-ийн болон олон улсын төсөлт ажлууд хийгдэж үр дүнгээ хүлээлгэн өгчээ.
- Сургалт-Бакалаврын сургалтад заадаг хичээлүүд (холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.)
Nm | Course name | Field and academic year | Credit |
1 | Биохими (Biochemistry) » | Хүний их эмч, Уламжлалт анагаахын их эмч, Хүүхдийн их эмч, Нүүр ам судлалын эмч, НЭМ-ийн судлаач, Биоанагаахын мэргэжилтэн, Эм зүйч, Нүүр амны эрүүл ахуйч, Шим тэжээл судлал, Эм зүйн шаталсан | 2 credits |
2 | Патбиохими(Pathobiochemistry) | Biomedical Researcher | 3 credits |
3 | Патбиохими (Pathobiochemistry) | Эм зүйч | |
4 | Эмнэлзүйн биохими (Clinical biochemistry) » | Biomedical Researcher 4th year | 2 credits |
5 | Хүнсний биохими (Nutritional biochemistry) » | NUT, 2nd year | 3 credits |
6 | Шимт бодис ба бодисын солилцоо (Nutrients and metabolism) » | NUT, 3th year | 2 credits |
7 | Biochemistry of saliva and dental hard tissue » | Dentist 3th year | 1 credit |
Төгсөлтийн сургалт | |||
8 | Функциональ биохими (Functional Biochemistry) | БА-ын магистр | 3 credits |
9 | Биохимийн судалгааны арга зүй (Biochemistry research methods) | БА-ын магистр | 3 credits |
10 | Эмнэлзүйн биохими (Clinical Biochemistry) | БА-ын магистр | 3 credits |
11 | Биохимийн судалгааны аргууд (Biochemistry research methods) | БА-ын доктор | 3 credits |
12 | Протеомикс (Proteomics) | БА-ын доктор | 3 credits |
13 | Энзимологи (Enzymology) | БА-ын доктор | 2 credits |
16 | Гүнзгийрүүлсэн биохими (Advanced Biochemistry) | БА-ын доктор | 3 credits |
17 | Метаболомикс (Metabolomics) | БА-ын доктор | 2 credits |
18 | Биохимийн лабораторийн ажил (Biochemistry laboratory skills) | БА-ын доктор | 3 credits |
Төгсөлтийн дараах сургалт | |||
19 | Эмнэлзүйн биохими (Clinical Biochemistry) | Мэргэжил дээшлүүлэх институт/резидентийн сургалт | 1 credit |