Молекул биологи-Удамзүйн тэнхмийн хамт олон » холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.
Молекул биологи-Удамзүйн тэнхим 2022 -2023 оны хичээлийн жилд 1 профессор, 1 дэд профессор, 1 ахлах багш, 4 багш, 2 дадлагажигч багш болон туслах ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Бид төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах бүх шатанд молекул биологи, удамзүйн хичээлүүдээр мэдлэг, чадвар, хандлага олгоход чиглэсэн сургалтуудыг амжилттай явуулж байна. Бид сургалтын үйл ажиллагаанаас гадна тэнхмийн дэргэдэх сургалт, судалгааны лаборатори, Био-Анагаахын хүрээлэнгийн молекул биологийн лабораторийг хариуцан ажиллаж, энэ хугацаанд молекул биологийн оношилгоонд хэрэглэх праймер, SARS-CoV-2-ийг илрүүлэх оношлуур үйлдвэрлэхийн зэрэгцээ Монгол-Японы сургалтын эмнэлэг дээр Удамзүйн зөвлөгөө өгөх кабинетийн үйл ажиллагааг тасралтгүй эрхлэн явуулж байна.
Сургалт-Бакалаврын сургалтад заадаг хичээлүүд (Хичээлийн нэр дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.)
№ | Хичээлийн нэр | Судлах салбар, дамжаа | Багц цаг |
1 | Молекул эсийн биологи » | АСБД, 2-р дамжаа ЭМСБД, 2-р дамжаа ЭЗШ, 1-р дамжаа ЛТ, 2-р дамжаа | 2 багц цаг |
2 | Молекул биологийн шинжилгээний арга техникүүд » | ЛТ, 2-р дамжаа | 2 багц цаг |
3 | Шим тэжээл ба молекул биологийн үндэс » | ШТС, 2-р дамжаа | 1 багц цаг |
4 | Молекул биологи (ахисан түвшин) » | БА, 3-р дамжаа | 3 багц цаг |
5 | Биотехнологи » | БА, 4-р дамжаа | 2 багц цаг |
6 | Молекул биологийн оношлогоо » | БА, 5-р дамжаа | 2 багц цаг |
7 | Анагаах ухааны удамзүй » | АСБД, 2-р дамжаа ЭМСБД, 2-р дамжаа ЭЗШ, 1-р дамжаа | 2 багц цаг |
8 | Анагаах ухааны удамзүйн үндэс » | ЛТ, 2-р дамжааШТС, 2-р дамжаа | 1 багц цаг |
9 | Тератологи » | БА, 4-р дамжаа | 2 багц цаг |
10 | Генетикийн шинжилгээний аргууд » | БА, 5-р дамжаа | 2 багц цаг |
11 | Анагаах ухааны удамзүй » | АУС, 4-р дамжаа | 1 багц цаг |
12 | Нүүр амны удамзүй » | НАС, 3-р дамжаа | 1 багц цаг |
13 | Анагаах ухааны удамзүй – 2 » | БА, 3-р дамжаа | 2 багц цаг |