Дархлаа судлалын тэнхим

Тэнхмийн хамт олон » холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

Дархлаа судлалын тэнхим нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн мэргэжлийн боловсон хүчин, судлаач сургах, дахин сургахад шаардлагатай дархлаа судлалын шинжлэх ухааны мэдлэг, дадлага, хандлагыг төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах батлагдсан хөтөлбөрийн дагуу олгодог сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн бие даасан үндсэн нэгж юм. Сургалтын үйл ажиллагааны зэрэгцээ тэнхим нь эрдэм шинжилгээ, судалгааны дотоодын ба олон улсын төсөлт ажил гүйцэтгэдэг ба АШУҮИС-ийн эмнэлгийн тогтолцоонд лабораторийн анагаах ухаан, эмнэлзүйн дархлаа судлал, эмнэлзүйн эмгэг судлалын чиглэлээр мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажилд оролцдог.

Сургалт-Бакалаврын сургалтад заадаг хичээлүүд (Хичээлийн нэр дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.)

Хичээлийн нэрСудлах салбар, дамжааБагц цаг
1Ерөнхий дархлаа судлал »АСБД, 2-р дамжаа
ЭМСБД, 2-р дамжаа
ЭЗШ, 2-р дамжаа 
ЛТ, 2-р дамжа
ШТС, 2-р дамжаа
2 багц цаг
2 багц цаг
2 багц цаг
2 багц цаг  
1 багц цаг
2  Дархлаа судлал IIАнагаах, 3-р дамжаа2 багц цаг
3Лабораторийн шинжилгээний үндсэн техникБА, 3-р дамжаа3 багц цаг
4Дархлааны эмгэг судлалБА, 4-р дамжаа3 багц цаг
5Трансфузиологи ба трансплантацийн дархлаа судлалБА, 5-р дамжаа2 багц цаг
6Дархлаа судлалын шинжилгээний арга техникЛТ, 2-р дамжаа2 багц цаг
7Эмнэлзүйн дархлаа судлалХА, 3-р дамжаа1 багц цаг
8Иммуногематлогийн шинжилгээний арга техникЛТ, 3-р дамжаа2 багц цаг
9Шүдний хатуу эд, салстын дархлааНА, 3-р дамжаа1 багц цаг