Эмгэг судлал, шүүх эмнэлэгийн тэнхим

Эмгэг судлал шүүх эмнэлэгийн тэнхмийн хамт олон » холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөхөд Эм Зүйн Сургуулийг  Био-Анагаахын Сургуультай нэгтгэсэн. ЭЗБАС-ийн 12 тэнхимийн нэг нь Эмгэг Бүтэц, Үйл Судлалын тэнхим байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр ШШҮХ-ийн Шүүх Эмнэлгийн хэлтсийн дарга АУ-ы доктор Х.Батбаяр хавсарч ажиллаж байв. 2014 оны 11 сараас 2019 оны 07 сарын 01 нд  Эмгэг бүтэц үйл судлалын тэнхимийн эрхлэгчээр  АУ-ы доктор,  профессор Э.Баярмаа ажилласан.

2019 оны 07 сарын 02-ноос АШУҮИС-ийн Био-АС-ийн Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхим дахин байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр АУ-ы доктор профессор Э.Баярмаа ажиллаж байна.

Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхим нь профессор 1, дэд профессор 2, ахлах багш -3, багш -4 гэсэн 10 үндсэн оронтой байна. АУ-ны магистр С.Одсүрэн, Ж.Цэнгэлмаа нар Япон улсад докторын сургалтанд хамрагдаж байна.

Эрдмийн цол зэргээр: АУ-ы докторын зэрэгтэй багш нарын эзлэх хувь -80%:

Зөвлөх профессор -1: АШУҮИС-ийн “Хүндэт профессор” МУ-ын гавьяат багш АУ-ы доктор профессор Л.Галцог, АУ-ы доктор профессор -1, АУ-ы доктор дэд профессор -3, АУ-ы доктор-4, АУ-ы магистр- 2


Бакалаврын сургалтад заадаг хичээлүүд

Эмгэг судлал- Ерөнхий болон эрхтэн тогтолцооны эмгэг судлалын хичээлийг анагаахын эрүүл мэндийн суурь боловсролын 2-р дамжаа, хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн 3-р дамжаа, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны эмч бэлтгэх хөтөлбөрийн 3-4-р дамжаанд зааж байна.

Шүүх анагаах, эмнэлгийн эрх зүй- АУС-ийн 6-р дамжаанд ДЭС-ийн сургалтаар, НАСС, УАИ-ийн 4-р дамжаанд шүүх анагаахын хичээл зааж байна.