Харилцааны ур чадварын тэнхим

Харилцааны ур чадварын тэнхмийн хамт олон » холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

АШУҮИС-ийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн тушаалаар ЭЗБАС-ийн дэргэд 5 багшийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж профессор С.Наранчимэг тэнхимийн эрхлэгчээр ажилласан. 2022-2023 оны хичээлийн жилд тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор С.Оюунцэцэг, тэнхимийн бүрэлдэхүүнд АУ-ны доктор, профессор С.Наранчимэг, СУ-ны магистр С.Нармандах, НЭМ-ийн магистр Д.Отгонцэцэг, БУ-ны магистр М.Үзмээ, АУ-ны магистр  Ц.Уянга, АУ-ны магистр Б.Солонго нар ажиллаж байна. Тус тэнхим Харилцааны ур чадвар, Мэргэжлийн суурь ур чадвар, Сэтгэн бодох шийдвэр гаргах арга зүй, Танилцах дадлага, Эмнэлзүйн харилцааны ур чадвар сонгон судлах хичээлийг тус тус удирдан зохион байгуулдаг. Нотолгоонд суурилж суралцахуйд сурах нь, их сургуулийн багш нь үлгэр дуурайлал үзүүлэгч болох нь чиглэлийн хүрээнд судалгааны ажил хийж, төсөл хэрэгжүүлэн ажилладаг.

Бакалаврын сургалтад заадаг хичээлүүд. (Хичээлийн нэр дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.)

Хичээлийн нэрСудлах салбар, дамжааБагц цаг
1Харилцааны ур чадвар »АСБД, ЭМСБД  1-р дамжаа1 багц цаг
2Мэргэжлийн суурь ур чадвар »АСБД, ЭМСБД  2-р дамжаа2 багц цаг
3Танилцах дадлага »АСБД, ЭМСБД  2-р дамжаа2 багц цаг
4Эмнэлзүйн харилцаа / сонгон судлах/ »3-р дамжаа1 багц цаг
5Сэтгэн бодох шийдвэр гаргах арга зүй »УАЗ 3-р дамжаа1 багц цаг