Биеийн тамирын тэнхим

Биеийн тамирын тэнхмийн хамт олон холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

АШУҮИС—ийн биеийн тамирын тэнхим нь 1959 оноос өнөөг хүртэл сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. 2022-2023 оны хичээлийн жилд биеийн тамирын тэнхим нь үндсэн 6 багш, 1 ажилтантайгаар АСБД, ЭМСБД-ийн 1-р дамжааны 90 хэсгийн 1300 гаруй оюутнуудад биеийн тамирын 2 багц, 96 цагийн хичээлийг сургалтын үндсэн бодлого зорилгод нийцүүлэн уламжлалт болон орчин үеийн чиг хандлагад нийцсэн заах арга зүйг боловсруулан дадлага, семинар, цахим хичээл хослуулсан  сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтаа явуулж байна. Тэнхимийн эрхлэгчээр ахлах багш Б.Дашдэлгэр, ахлах багш доктор (Ph.D) Х.Цэрэнвандан, ахлах багш Н.Сүхбаатар, Багш П.Мөнхзул, Ч.Мөнхбат, Г.Энхбаяр, ажилтан Н.Оюунцэцэг нар ажиллаж байна. Сонгон секц, дугуйлангаар сагсан бөмбөг, волейбол, чирлидинг, гандбол, хөнгөн атлетикийн төрлүүдээр баг тамирчдыг бэлтгэж АШУҮИС-ийн нэрийн өмнөөс оюутны болон  улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна.

Сургалт-Бакалаврын сургалтад заадаг хичээлүүд. (Хичээлийн нэр дээр дарж дэлгэрэнгүй үзнэ үү)

Хичээлийн нэрСудлах салбар, дамжааБагц цаг
1Биеийн тамирын хичээлАСБД, 1-р дамжаа2 багц цаг
2Биеийн тамирын хичээлЭМСБД, 1-р дамжаа2 багц цаг
3Биеийн тамирын хичээлЭМНА, 1-р дамжаа2 багц цаг
4Биеийн тамирын хичээлЭММЗ, 1-р дамжаа2 багц цаг
5Биеийн тамирын хичээлШ/С, 1-р дамжаа2 багц цаг
6Биеийн тамирын хичээлЭМЭЗ, 1-р дамжаа2 багц цаг
7Биеийн тамирын хичээлХЭМАБ, 1-р дамжаа2 багц цаг
8Биеийн тамирын хичээлЗҮҮ, 1-р дамжаа2 багц цаг