Гадаад хэлний тэнхим

Гадаад хэлний тэнхмийн багш нар » холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

Гадаад хэлний тэнхим нь төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтаар орос, латин, англи, япон хэлний мэдлэг олгох, суралцагчдын хэлний боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн ном, сурах бичиг ашиглах арга барил эзэмшүүлэх зорилготойгоор байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 60 жилийн түүхтэй, туршлагатай тэнхимүүдийн нэг юм.

Тэнхимийн багш нар хэл шинжлэл болон боловсрол судлалын чиглэлээр судалгааны ажил хийдэг бөгөөд “Гадаад хэлний сургалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг улсын болон олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулсаар уламжлал болгосон. Манай тэнхимийн багш нар анагаахын мэргэжлийн болон албаны орчуулгыг мэргэжлийн түвшинд хийдэг ба АШУҮИС-ийн багш нар, арга зүйчдэд IELTS-ийн сургалт, эмч нарт ажлын байрны сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

Бакалаврын сургалтад заадаг хичээлүүд 

Хичээлийн нэрСудлах салбар, дамжааБагц цаг
1Гадаад хэл / FOL-PM10/ »АСБД 1-р дамжаа2 багц цаг
2Анагаахын англи хэл /ENG-PM10/ »АСБД 1-р дамжаа2 багц цаг
3Англи хэл /ENG- HP 11/ »ЭМСБД 1-р дамжаа3 багц цаг
4Мэргэжлийн англи хэл  /PEN- HP 11/ »ЭМСБД 1-р дамжаа2 багц цаг