Анагаахын химийн тэнхим

Анагаахын химийн тэнхимийн хамт олон холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

Анагаахын химийн тэнхим нь тэнхимийн эрхлэгч ХУ-ы доктор, профессор Д.Энхмаагийн удирдлаган доор 7 багш, 1 хичээлийн туслах ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тус тэнхимийн багш нар Анагаахын хими-I, Анагаахын хими-II, Ерөнхий хими, Аналитик хими, Органик хими хичээлүүдийг олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагааг удирдан явуулахын зэрэгцээ биологийн идэвхт нэгдлүүд, эрдэс-элемент, нано бүтцэт материал, боловсрол судлал зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, дотоод, гадаадын мэргэжлийн чансаа өндөр сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж байна.

Сургалт-Бакалаврын сургалтад заадаг хичээлүүд (Хичээлийн нэр дээр дарж дэлгэрэнгүй үзнэ үү)

Хичээлийн нэрСудлах салбар, дамжааБагц цаг
1Анагаахын хими-IАСБ, 1-р дамжаа1 багц цаг
  ЭМСБ, 1-р дамжаа2 багц цаг
2Ерөнхий химиЗТЗ 1-р дамжаа1 багц цаг
  ХЭМАБ, ШТС, ЭЗШ 1-р дамжаа2 багц цаг
3Анагаахын хими-IIАСБ, ЭМСБ, 1-р дамжаа     2 багц цаг
4Органик химиХЭМАБ, ЗТЗ, 1-р дамжаа2 багц цаг
  ШТС, 1-р дамжаа3 багц цаг
5Аналитик химиЭЗШ, 1-р дамжаа2 багц цаг
6Анагаахын химиУАЗ, 1-р дамжаа3 багц цаг