Анатоми (АСБД)

Анагаахын суурь боловсролын 1-р дамжааны Анатоми 1, 2 хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

2022-2023 оны хичээлийн жил

Лекцийн сэдэвчилсэн төлөвлөгөө 1-р улирал

Судлах зүйлЦаг
1Морфологи шинжлэх ухаан болох нь, судалгааны арга, анатомийн нэр томъёо, хавтгай тэнхлэгийн тухай ойлголт. Бие махбодийн шаталсан бүтэц
2Ясны тогтолцооны бүтэц, ангилал, түүхэн хөгжил, насны онцлог
3Үе холбооны тогтолцооны бүтэц, ангилал, түүхэн хөгжил, насны онцлог
4Булчингийн тогтолцооны бүтэц, ангилал, түүхэн хөгжил, насны онцлог 
5Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бүтэц, ангилал, түүхэн хөгжил, насны онцлог
6Амьсгал, шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны бүтэц, ангилал, түүхэн хөгжил, насны онцлог
7Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны бүтэц, ангилал, түүхэн хөгжил, насны онцлог
Нийт14ц

 Лекцийн сэдэвчилсэн төлөвлөгөө 2-р улирал

Судлах зүйлЦаг
1Зүрх судасны эрхтэн тогтолцооны бүтэц, ангилал, түүхэн хөгжил, насны онцлог
2Мэдрэлийн эрхтэн тогтолцооны бүтэц, ангилал, түүхэн хөгжил, насны онцлог 
3Мэдрэхүйн эрхтэн тогтолцооны бүтэц, ангилал, түүхэн хөгжил, насны онцлог
4Цус төлжүүлэх, дархлааны эрхтэн тогтолцоо, тунгалгийн тогтолцооны бүтэц, ангилал, түүхэн хөгжил, насны онцлог
5Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны бүтэц, ангилал, түүхэн хөгжил, насны онцлог 
Нийт10ц

Дадлагын хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө 1-р улирал

Судлах зүйлЦаг
1Анатомийн судалгааны арга, хүний биеийн хавтгай, тэнхлэг, шугамууд
2Хохимойн яс: Тархины хэсгийн яснууд
3Хохимойн яс: Нүүрний хэсгийн яснууд Бүтэн гавал, гавлын гадар, дотор суурь, заадас, зулай 
4Хохимойн бүрдэл харьцаа: (нүдний аяга, чамархай хонхор, чамархайн доод хонхор,ухархайн хонхор, хамрын хөндий, гавлын дотор хонхорууд)
5Хөвчин биеийн яс, үе холбоо, эрүүний үе
6Дээд мөчний яс, үе холбоо
7Доод мөчний яс, үе холбоо
8Толгой хүзүүний булчин, хальс, байршил зүй
9Хөвчин биеийн булчин, хальс, байршил зүй, өрц
10Дээд мөчний булчин, хальс, шөрмөсний уут, байршил зүй
11Доод мөчний булчин, хальс, шөрмөсний уут, байршил зүй
12Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо: амны хөндий түүний эрхтнүүд, шүлсний булчирхай, залгиур, улаан хоолой, ходоодны гадар, дотор бүтэц, байрлал зүй
13Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо: элэг, цөс дамжуулах зам, нойр булчирхай, нарийн, бүдүүн гэдэсний бүтэц, байрлал зүй
14Амьсгалын эрхтэн тогтолцооны эрхтэний (хамар, хамрын хөндий, хамрын дайвар хөндий, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, амьсгалын гуурс, уушги) гадар, дотор бүтэц, байрлал зүй
15Шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эрхтэнүүдийн (бөөр, аяганцар, тэвшинцэр, тэвшний цорго, давсаг) гадар, дотор бүтэц, байрлал зүй. Эр бэлэг эрхтний (төмсөг, төмсөгний дайвар, үр дамжуулах суваг, үрийн цэврүү, түрүү булчирхай, булцууны булчирхай, шодой, хушга, эрэгтэйн шээдэг сүв) гадар, дотор бүтэц, байрлал зүй
16Эм бэлэг эрхтний гадар, дотор бүтэц, байрлал зүй (өндгөвч, умай, үтрээ, эм бэлгийн гадар эрхтэн, эмэгтэйн шээдэг сүв ),салтааны булчин, хальс
Нийт64ц

 Дадлагын хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө 2-р улирал

Судлах зүйлЦаг
1Зүрхний бүтэц, байрлал зүй, цусан хангамж.  Зүрхний дамжуулах тогтолцоо Цээжний гялтан хальс, голт түүний эрхтнүүдийн байршил зүй
 Хэвлийн хөндий, хэвэлмэйн хальс түүний бүрдэл
2Толгой, хүзүү, дээд мөчний цусан хангамж, цус хураагдах зам
 Цээжний гол судасны салаанууд, цусаар хангах эрхтнүүд, цус хураагдах зам
3Хэвлийн гол судасны салаанууд, цусаар хангах эрхтнүүд, цус хураагдах зам Аарцаг цусан хангамж, цус хураагдах зам
 Доод мөчний цусан хангамж, цус хураагдах зам
4Том судаснуудынбүрдэл, байршил зүй, цусны их, бага эргэлт,дээд, доод хөндийн вен, хаалган венийн бүрдэл,ургийн цусны эргэлт
 Тунгалгийн тогтолцоо (тунгалаг үүсгэх эрхтэн, дамжуулах зам, цуглуулах том судаснууд, цорго)
5Мэдрэлийн тогтолцооны бүтцийн ерөнхий зүй тогтол. Нугас, арын тархины (уртавтар тархи, гүүр) бүтэц, байршил зүй
 Жинхэнэ арын тархины (бага тархи) бүтэц, байршил зүй
6Дунд тархи, завсрын тархины (харааны төвгөр) бүтэц, байршил зүй
Завсрын тархины (дээд орчин, хажуугийн орчин, доод орчин) бүтэц, байршил зүй
7Их тархины бүтэц (бор болон цагаан бодис)
 I,II дохионы системийн төвүүд
8Тархи нугасны хөндийн бүтэц, бүрдэл. Тархи нугасны бүрхүүлүүд
 Тархи нугасны шингэний эргэлт
9Харааны эрхтэний (нүдний алим, туслах аппарат) гадар, дотор бүтэц
 Амтлах, үнэрлэх эрхтэний бүтэц
10Сонсголын ба тэнцвэрийн эрхтний гадар, дотор бүтэц Арьс, түүний дайвар эрхтний бүтэц. Арьс дээрх байршил зүйн зураглал
 Мэдрэл шингэний зохицуулга, дотоод шүүрлийн тогтолцоо
11Гавал тархины 12 хос мэдрэл (I, II, III, IV, V, VI, VIII, XI, XII)
 Гавал тархины 12 хос мэдрэл (VII, IX, X)
12Тархи нугасны дамжуулах замууд (өнгөц, гүн мэдрэхүй, зориудын болон зориудын бус хөдөлгөөний замууд).
 Ургал мэдрэлийн тогтолцоо: Симпатик, парасимпатик  мэдрэлийн тогтолцооны төвийн болон захын хэсэг, мэдрэлжүүлэх эрхтэн
13Нугасны 31 хос мэдрэл, сүлжээ үүсэх зарчим: Хүзүү, мөрний сүлжээ, мэдрэлжүүлэлт
14Нугасны 31 хос мэдрэл, сүлжээ үүсэх зарчим: Бүсэлхий, ууцны сүлжээ, мэдрэлжүүлэлт
Нийт80ц