
Биологийн тэнхмийн хамт олон » холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.
Биологийн тэнхим 2022-2023 оны хичээлийн жилд 2 профессор, 1 дэд профессор, 2 ахлах багш, 1 багш, 2 дадлагажигч багш, 1 хичээлийн туслах ажилтантай сургалт, судалгааны үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэнхимийн зорилго
- АШУҮИС-ийн сургалтын бодлого, зорилготой уялдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтын орчинг олон улсын стандартын дагуу бүрдүүлэх
- Сургалтын технологийг чанд мөрдөх
- Чанарын өндөр түвшинд оюутнуудад мэдлэг, чадвар олгох
- Хөдөлмөрч, нийтэч, эвсэг хамт олныг төлөвшүүлэх
Тэнхимийн мэргэжлийн үйл ажиллагаа
- Хүн амын дунд шимэгч илрүүлэх шинжилгээ хийх
- Их дээд сургуульд элсэгчдэд зориулж Биологийн хичээлийн сургалт явуулах
- Ард иргэдэд экологийн боловсрол олгох сургалт явуулах
Заадаг хичээлүүд
| № | Хичээлийн нэр | Судлах салбар, дамжаа | Багц цаг |
| 1 | Биологи » | Анагаахын болон Эрүүл мэндийн суурь боловсролын I дамжаа | 2 |
| 2 | Экологи-Орчны эрүүл мэнд » | Анагаахын болон Эрүүл мэндийн суурь боловсролын I дамжаа | 2 |
| 3 | АУ-ы паразитологи » | Био-Анагаахын IY дамжаа | 2 |
| 4 | Антропологи » | Био-Анагаахын III дамжаа | 2 |
| 5 | Лабораторийн амьтан судлал » | Эрүүл мэндийн суурь боловсролын II дамжаа | 2 |
