
Эрдэмтэн, судлаач, багш, оюутан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын Сургуулийн Биохимийн тэнхим байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд зориулсан “БИОХИМИ – 50” олон улсын эрдэм шинжилгээний хуралд таныг урьж байна.
Энэхүү хурал нь Биохимийн шинжлэх ухааны хөгжил, сургалт, судалгааны орчин үеийн чиг хандлага, инновац, олон улсын эрдэмтэн судлаачидтай туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Хамрах хүрээ:
АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачид, гадаад дотоодын их, дээд сургуулийн багш, судлаачид, докторант, магистрант оюутнууд
Зохион байгуулагч:
АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Биохимийн тэнхим
Бүтээл хүлээн авах: 2025 оны 12-р сарын 01
-ний өдрийн 17:00 цаг хүртэл
Хариу илгээх: 2025 оны 12-р сарын 05
Хурлын өдөр: 2025 оны 12-р сарын 19
Хурлын илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:
Сэдвийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын үр дүн
Шинжлэх ухааны үндэстэй, шинэлэг санаа дэвшүүлсэн байх
Илтгэлийн хураангуй монгол, англи хэл дээр Times New Roman фонтоор (500 үгэнд багтаах), хураангуй, материал арга зүй, үр дүн, дүгнэлт, түлхүүр үг (3-5) гэсэн бүтэцтэй байх
Судалгааны ажлын гарчгийг бүх үсгийг томоор (UPPERCASE), 12pt өндөртэй, Bold болгосон байна.
Судлаачдын нэрс, харьяа байгууллага, холбоо барих зохиогчийн e-mail хаягийг 10pt үсгийн өндөртэй, баруун тал руу зэрэгцүүлсэн (align right) байна.Бичвэр цаасны зүүн захаас 2.2 см, баруун захаас 2.5 см, дээд, доод талаас тус бүр 2.5 см хэмжээтэй байна (Left: 2 cm, Right: 2.2 cm, Top: 2.5 cm, Bottom 2.5cm). Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 11pt, мөр хоорондын зай 1.15 (space)
Судалгааны ажлын хураангуй нь математик бичиглэл, график, зураг, хүснэгт, тодорхойлолт агуулаагүй байна.
Илтгэлийн хураангуйг хүлээн авах хаяг:
2025 оны 12-р сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл
biochemistry.sobm@mnums.edu.mn цахим хаягаар хүлээн авч, шаардлагад нийцсэн хураангуйг хурлын эмхэтгэлд хэвлэнэ.
Жич: Хуралд оролцох судлаачид Постерын QR кодыг уншуулан
бүртгүүлнэ үү.