Мэдээлэл зүйч /эрүүл мэндийн/
Хөтөлбөрийн нэр, индекс: Мэдээлэл зүй: 061304
Хөтөлбөрийн тодорхойлолт
Мэдээллийн технологи бакалаврын хөтөлбөр нь эрүүл мэндийн салбар дахь мэдээллийн технологийн хэрэгцээг тодорхойлох, хөгжүүлэх, нэвтрүүлэх, өгөгдөлд суурилсан судалгаа гүйцэтгэх чадвартай мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.
Хөтөлбөрийн зорилго, зорилт
Зорилго:
Мэдээллийн технологи бакалаврын хөтөлбөрийн боловсролын зорилго (PEO) нь эрүүл мэндийн салбар дахь мэдээллийн технологийн хэрэгцээг тодорхойлох, хөгжүүлэх, нэвтрүүлэх, өгөгдөлд суурилсан судалгаа гүйцэтгэх чадвартай мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.
Зорилт:
- Зорилт 1 (PEO 1). Төгсөгч нь эрүүл мэндийн байгууллагад тулгарах асуудлыг тодорхойлж, дүн шинжилгээ хийж, мэдээллийн технологи болон их өгөгдөлд суурилсан дэвшилтэт арга зүйг ашиглах чадвартай болсон байна. (A-Knowledge of information technology fundamentals, problem solving, data analytics)
- Зорилт 2 (PEO 2). Төгсөгч нь эрүүл мэндийн салбарын онцлогт нийцүүлэн мэргэжлийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүй, хууль эрх зүйн зохицуулалтыг чанд мөрдөж ажиллах чадвартай болсон байна. (B-Personal and professional competency)
- Зорилт 3 (PEO 3). Төгсөгч нь эрүүл мэндийн мэдээллийг ойлгомжтой, бичгийн болон аман хэлбэрээр илэрхийлж, салбарын мэргэжилтнүүдтэй үр дүнтэй харилцан ажиллах чадвартай болсон байна. (C-Communication skills, teamwork competency)
- Зорилт 4 (PEO 4). Төгсөгч нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, бодлого, хууль эрх зүйн орчин, нийгмийн хэрэгцээг ухаалгаар үнэлж, нөөцийг үр ашигтай төлөвлөн зохицуулж, хариуцлагатай, тогтвортой шийдэл хэрэгжүүлэх чадвартай болсон байна. (D-Systems thinking, enterprise and societal context, innovation and sustainable development)
Хөтөлбөр хариуцах сургууль, тэнхимийн нэр: АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Физик, Мэдээлэл зүйн Тэнхим
Сургалт явуулж ирсэн түүх, туршлага: Мэдээлэл зүй эрүүл мэндийн хөтөлбөрийг 2003 онд Физик Мэдээлэл Зүйн Тэнхимийн эрхлэгч, профессор Л.Ажнайгийн санаачилгаар нээгджээ. 2007 онд анхны төгсөлтөө хийснээс хойш нийт 15 төгсөлтөөр 244 мэргэжилтнийг бэлтгэн төгсгөсөн байна. Төгсөгчдийн 85% ажлын байраар хангагдсан эрүүл мэндийн бүхий л салбарт амжилттай ажиллаж байна. Одоогийн байдлаар АШУҮИС-ийн Эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжлээр төгсөгчдийн 23% нь төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан ба үүнээс 11.6% нь магистрын зэргээ хамгаалсан. Эдгээр төгсөгчдөөс 8 төгсөгч ХБНГУ, Австрали, ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ, Тайвань, Япон, Ирланд зэрэг улсуудад магистрын зэрэг хамгаалсан. 2 төгсөгч БНСУ-ын Калбин их сургуульд докторын зэрэг амжилттай хамгаалсан байна.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр 2020 онд магадлан итгэмжлэгдсэн.
БАС-ийн сургалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг зохицуулах, хянах ажлыг СБЗЧБГ-ийн арга зүйч С.Хонгорзул khongorzol@mnums.edu.mn хариуцаж ажиллаж байна.
БАС-ийн сургалтын албаны мэргэжилтэн А.Долгион dolgion.a@mnums.edu.mn , Х.Хангарьд khangarid@mnums.edu.mn , нар сургалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг зохицуулах ажлыг хариуцан ажиллаж байна.
Захирал: Ч.Баттогтох battogtokh@mnums.edu.mn Хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийг удирдах, хянах чиглэлээр ажиллаж байна.
Харилцах утас: 95013883
Хөтөлбөрийн агуулга
| № | Хичээлийн нэр | Цаг |
| ЕРӨНХИЙ СУУРЬ ХИЧЭЭЛ | ||
| 1.1. Ерөнхий суурийн заавал судлах хичээлүүд | ||
| 1 | Анатоми | 2 |
| 2 | Англи хэл | 2 |
| 3 | Анхны тусламж | 1 |
| 4 | Биеийн тамир | 1 |
| 5 | Гамшгаас хамгаалах менежмент | 1 |
| 6 | Дээд математик | 3 |
| 7 | Монголын түүх, соёл | 2 |
| 8 | Мэдээллийн технологийн үндэс | 3 |
| 9 | Мэргэжлийн англи хэл | 2 |
| 10 | Физик | 2 |
| 11 | Нийгмийн эрүүл мэндийн үндэс | 2 |
| 12 | Физиологи | 2 |
| 13 | Харилцааны ур чадвар | 1 |
| 14 | Хэрэглээний математик | 3 |
| 15 | Эдийн засгийн онол | 2 |
| 16 | Эрүүл мэндийн менежмент | 2 |
| МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛ | ||
| 2.1. Мэргэжлийн суурийн заавал судлах хичээлүүд | ||
| 17 | Алгоритм, программчлал | 3 |
| 18 | Анагаахын нэр томьёо | 2 |
| 19 | Биохими ба биоөгөгдөл | 2 |
| 20 | Компьютерын сүлжээ | 3 |
| 21 | Өгөгдлийн бүтэц | 3 |
| 22 | Өгөгдлийн сангийн систем | 3 |
| 23 | Өгөгдлийн холбоо | 2 |
| 24 | Веб систем | 3 |
| 25 | Магадлалын онол, математик статистик | 3 |
| МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛ | ||
| 26 | Биофизик | 2 |
| 27 | Визуал программчлал | 3 |
| 28 | Эрүүл мэндийн цахим түүх | 2 |
| 29 | Байгууллагын мэдээллийн менежмент | 2 |
| 30 | Биоинформатик | 2 |
| 31 | Өгөгдлийн шинжилгээ ба тандалт | 3 |
| 32 | Ухаалаг биомэдрэгч | 2 |
| 33 | Үйлдлийн систем | 3 |
| 34 | Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж | 2 |
| 35 | Эрүүл мэндийн мэдээллийн систем ба дизайн | 3 |
| 36 | Эрүүл мэндийн өгөгдлийн сангийн технологи | 2 |
| 37 | Эрүүл мэндийн эрх зүй ба ёс зүй | 2 |
| 38 | Биологийн загварчлал, симуляци | 2 |
| 39 | Дүрс боловсруулалт | 2 |
| 40 | Зайн оношилгоо, эмчилгээний технологи | 2 |
| 41 | Мэдээллийн аюулгүй байдал | 2 |
| 42 | Судалгааны арга зүй | 3 |
| 43 | Үүлэн тооцоолол | 2 |
| 44 | Хиймэл оюун | 2 |
| ДАДЛАГА | ||
| 45 | Сүлжээ ба эмнэлзүйн программ хангамжийн дадлага | 3 |
| 46 | Өгөгдлийн удирдлага, программчлалын дадлага | 3 |
| ДИПЛОМ ХАМГААЛАЛТ | ||
| 47 | Дипломын ажил | 4 |
