Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт (Дэд бакалаврын хөтөлбөр)

Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл
Хөтөлбөрийн нэр: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт
Хөтбөрийн индекс: 078810
Хөтөлбөрийн боловсролын түвшин: Дэд бакалаврын хөтөлбөр
Хөтөлбөрийн салбар шинжлэх ухааны нэр: Инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламжид хамаарах салбар дундын чиглэл, Эрүүл мэнд Хөтөлбөрийн хариуцах сургууль, тэнхим: АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Физик мэдээлэл зүйн тэнхим

Сургалт явуулж ирсэн тэнхимийн түүх, туршлага: АУДэС-ийн Анагаахын физик, биофизикийн сургалтыг 1974 он хvртэл МУИС-ийн Ерөнхий физик ба Биофизикийн тэнхимvvд хариуцан явуулж байв. 1974 оноос мэргэжлийн 2 багш, сургалтын лабораторийн 4 өрөөтэйгөөр, АУДэС дээр сургалтыг явуулж эхэлснээр тэнхимийн суурь тавигдсан. Одоо тус тэнхим нь 12 багш, 1 туслах ажилтантайгаар 51 дэхь жилдээ сургалтын үйл ажиллагааг явуулж байна. 2003 оноос Эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжилтэн бэлтгэж эхлэсэн. Улмаар Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөрөөр мэргэжилтэнг бэлтгэж эхлэсэн.

Хөтөлбөрийн тодорхойлолт Энэхүү хөтөлбөрөөр олон улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн боловсрол олгох нийтлэг жишигт нийцсэн нэгдмэл агуулгатай, төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, ханган нийлүүлэх байгууллагууд, судалгааны хүрээлэн, тоног төхөөрөмжийн хяналт тохируулгын газруудад мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар, хандлагатай, тухайн ажлын байрны онцлог шаардлагад зохицох чадвартай, харилцааны соёл төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэхийг чиглэнэ.

Хөтөлбөрийн зорилго, зорилт
Хөтөлбөрийн зорилго: Мэргэжлийн ёс зүйтэй, хүнлэг, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр ур чадвартай, байгаль, нийгмийн ухаан, мэдээллийн технологи, цахилгаан, электроникийн суурь мэдлэгтэй, оношилгоо, эмчилгээ, шинжилгээний тоног төхөөрөмжийг хянаж ажиллуулах, шалгалт тохируулга хийх, угсралт техник үйлчилгээг гардан гүйцэтгэх чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн зорилт:
Зорилт 1: Суурь мэдлэг эзэмшүүлэх:

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, цахилгаан, электроник, мэдээллийн технологи, эрүүл мэндийн анхан шатны мэдлэгийг эзэмшүүлэх.
  • Хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн процессын үндсийг ойлгуулах.

Зорилт 2: Мэргэжлийн ур чадвар төлөвшүүлэх:

  • Оношилгоо, эмчилгээ, шинжилгээний тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах, угсрах, оношлох, засварлах, тохируулах чадвартай болгох.
  • Тоног төхөөрөмжийн ашиглалтын заавар, техникийн баримт бичиг, схем унших, тайлбарлах чадвар эзэмшүүлэх.

Зорилт 3: Аюулгүй ажиллагаа, стандартын мэдлэг олгох:

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, стандартыг чанд мөрдөх дадал олгох.
  • Олон улсын болон үндэсний стандарт, зохицуулалтыг судлуулж, практикт хэрэглэх чадвар олгох.

Зорилт 4: Мэргэжлийн ёс зүй, харилцааны чадварыг хөгжүүлэх:

  • Өвчтөн, эмч, техникийн ажилтантай мэргэжлийн харилцаа тогтоох, хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх.
  • Хариуцлагатай, хүнлэг, үнэнч, нээлттэй хандлагыг төлөвшүүлэх.

Зориль 5: Багаар ажиллах болон асуудал шийдвэрлэх ур чадвар эзэмшүүлэх:

  • Багийн ажиллагаанд идэвхтэй оролцох, техник, үйл ажиллагааны асуудлыг зөв оношилж, шийдвэр гаргах чадвар хөгжүүлэх.

Зорилт 6: Мэргэжлийн англи хэл болон техникийн бичиг баримт боловсруулах чадвар олгох:

  • Ажлын тайлан, оношлогооны протокол зэрэг бичиг баримт боловсруулах чадвар эзэмшүүлэх.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн англи хэл дээрх хэрэглэгчийн гарын авлага, техникийн баримт бичгийг унших, ойлгох, хэрэглэх чадвар төлөвшүүлэх.

Зорилт 7: Дадлага, туршлагаар дамжуулан бодит орчинд ажиллах чадвар суулгах:

  • Эмнэлгийн байгууллагад дадлага хийх, бодит тоног төхөөрөмж дээр ажиллаж туршлага хуримтлуулах.

Зорилт 8: Тасралтгүй хөгжих хандлага төлөвшүүлэх:

Танилцуулга