Тэнхмийн хамт олон » холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.
Тус тэнхим нь 9 багш, 1 туслах ажилтны бүрэлдэхүүнтэй бүх шатны сургалтын үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн эмнэлзүйн бичил амь судлалын лабораторийн болон халдварын сэргийлэлт хяналтын албыг хариуцан ажиллаж байна. Төгсөлтийн өмнөх сургалтын 17, магистрын 5, докторын 8, төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн 3 хөтөлбөрөөр сургалт эрхэлж байна. Магистр, доктор болон бакалаврын дипломын оюутны судалгааны ажил тогтмол хийгдэхийн зэрэгцээ олон улсын болон дотоодын санхүүжилттэй 7 төсөл хэрэгжиж байна.
Сургалт-Бакалаврын сургалтад заадаг хичээлүүд
№ | Хичээлийн нэр | Судлах салбар, дамжаа | Багц цаг |
1 | Ерөнхий бичил амь судлал | АСБД, 2-р дамжаа ЭМСБД, 2-р дамжаа ШТС, 2-р дамжаа ХЭМАБ, 2-р дамжаа ЛТ, 2-р дамжаа УАЗ, 3-р дамжаа | 3 багц цаг 3 багц цаг 2 багц цаг 2 багц цаг 2 багц цаг 2 багц цаг |
2 | Эмнэлзүйн бичил амь судлал | АУС, 3-р дамжаа АУС, 4-р дамжаа АУС, 5-р дамжаа БА, 4-р дамжаа ХА, 3-р дамжаа | 0.5 багц цаг 1 багц цаг 0.5 багц цаг 3 багц цаг 2 багц цаг |
3 | Лабораторийн аюулгүй ажиллагаа | БА, 3-р дамжаа | 2 багц цаг |
4 | Оношлогооны бичил амь судлал | БА, 3-р дамжаа | 2 багц цаг |
5 | Хэрэглээний бичил амь судлал | БА, 5-р дамжаа | 2 багц цаг |
6 | Амны хөндийн бичил амь судлал | НАС, 4-р дамжаа | 1 багц цаг |
7 | Эрүүл зүйн бичил амь судлал | НЭМ, 3-р дамжаа | 2 багц цаг |
8 | Хүнсний бичил амь судлал | ШТС, 2-р дамжаа | 2 багц цаг |
9 | Бичил амь судлал | ХЭМАБ, 2-р дамжаа ЭЗ, 1-р дамжаа | 2 багц цаг 2 багц цаг |
10 | Ариутгал, халдваргүйтгэлийн техник | ЛТ, 2-р дамжаа | 2 багц цаг |
11 | Микробиологийн шинжилгээний арга техник – 1, 2 | ЛТ, 2-р дамжаа ЛТ, 3-р дамжаа | 2 багц цаг 2 багц цаг |
12 | Эмнэлгийн халдварын сэргийлэлт, хяналт | Сув, 2-р дамжаа | 1 багц цаг |
13 | Нүүр амны микробиологи | НАЭА, 2-р дамжаа | 2 багц цаг |