Тэнхмийн хамт олон » холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.
Дархлаа судлалын тэнхим нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн мэргэжлийн боловсон хүчин, судлаач сургах, дахин сургахад шаардлагатай дархлаа судлалын шинжлэх ухааны мэдлэг, дадлага, хандлагыг төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах батлагдсан хөтөлбөрийн дагуу олгодог сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн бие даасан үндсэн нэгж юм. Сургалтын үйл ажиллагааны зэрэгцээ тэнхим нь эрдэм шинжилгээ, судалгааны дотоодын ба олон улсын төсөлт ажил гүйцэтгэдэг ба АШУҮИС-ийн эмнэлгийн тогтолцоонд лабораторийн анагаах ухаан, эмнэлзүйн дархлаа судлал, эмнэлзүйн эмгэг судлалын чиглэлээр мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажилд оролцдог.
Сургалт-Бакалаврын сургалтад заадаг хичээлүүд (Хичээлийн нэр дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.)
№ | Хичээлийн нэр | Судлах салбар, дамжаа | Багц цаг |
1 | Ерөнхий дархлаа судлал » | АСБД, 2-р дамжаа ЭМСБД, 2-р дамжаа ЭЗШ, 2-р дамжаа ЛТ, 2-р дамжа ШТС, 2-р дамжаа | 2 багц цаг 2 багц цаг 2 багц цаг 2 багц цаг 1 багц цаг |
2 | Дархлаа судлал II | Анагаах, 3-р дамжаа | 2 багц цаг |
3 | Лабораторийн шинжилгээний үндсэн техник | БА, 3-р дамжаа | 3 багц цаг |
4 | Дархлааны эмгэг судлал | БА, 4-р дамжаа | 3 багц цаг |
5 | Трансфузиологи ба трансплантацийн дархлаа судлал | БА, 5-р дамжаа | 2 багц цаг |
6 | Дархлаа судлалын шинжилгээний арга техник | ЛТ, 2-р дамжаа | 2 багц цаг |
7 | Эмнэлзүйн дархлаа судлал | ХА, 3-р дамжаа | 1 багц цаг |
8 | Иммуногематлогийн шинжилгээний арга техник | ЛТ, 3-р дамжаа | 2 багц цаг |
9 | Шүдний хатуу эд, салстын дархлаа | НА, 3-р дамжаа | 1 багц цаг |