АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтад 2019,2020 онд элсэж 29 мэргэшлийн чиглэлээр амжилттай суралцаж төгссөн 338 резидент эмч нарт мэргэшлийн диплом гардуулах ёслол 2022 оны 11-р сарын 10-ны өдөр АШУҮИС-ийн Зүүн кампус, Анагаах Ухааны Сургуулийн “Blue Hall”-д зохион байгуулагдлаа.
Ёслолын ажиллагаанд
• АУ-ы доктор, дэд профессор, Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Дамдиндорж
• АШУ-ы доктор, профессор, Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Д.Цэрэндавга
• АУ-ы доктор, дэд профессор, Мэргэшил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан
• АУ-ы доктор, профессор, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал Д.Цэнд-Аюуш
• Монгол улсын төрийн соёрхолт, АУ-ы доктор, профессор Л.Ганболд
• АШУ-ы доктор, профессор Д.Уранчимэг
• АУ-ы доктор, профессор Э.Баярмаа
• АУ-ы доктор, профессор Г.Эрдэнэтуяа
• АУ-ы доктор, дэд профессор Б.Лагшмаа
• АУ-ы доктор, дэд профессор С.Хишигжаргал
• АУ-ы доктор, дэд профессор С.Янжинсүрэн
• АУ-ы доктор, дэд профессор П.Молор-Эрдэнэ нар оролцож төгсөгчдөд мэргэшлийн дипломыг гардуулж баяр хүргэлээ.
Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтыг амжилттай дүүргэсэн резидент эмч нарыг төлөөлж Дотрын эмч Б.Алтанзул үг хэлэв.
АШУҮИС- ийн Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтыг 2022 онд төгсөж буй эдгээр эмч нар Монгол улсад тохиолдсон Covid-19 цар тахлын голомтод дайчлагдан ажиллаж,
үндсэн мэргэшлээрээ суралцахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тууштай зүтгэсэн гавьяатай билээ.
Ёслолын үйл ажиллагааг АШУҮИС-ийн Мэргэшил дээшлүүлэх институт амжилтай зохион байгууллаа.