АШУҮИС-ийн сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, шилдэг эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилтын хүрээнд “Био-Анагаах ухаан” бакалаврын хөтөлбөр магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг бүрэн хангаж Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ.
Өөрийн үнэлгээний тайлан боловсруулах, нотлох баримт бүрдүүлэх, шинжээчдийн багтай ажиллах, тайланг зөвлөмж шаардлагад нийцүүлэн сайжруулах, хянах бүхий л шатанд идэвх зүтгэл гарган хамтран ажилласан өөрийн үнэлгээний багийн гишүүд, шалгуур хариуцсан тэнхимийн эрхлэгчид, багш нар, арга зүйч мэргэжилтнүүд та бүхэнд талархал илэрхийлье.
Био-Анагаах ухаан хөтөлбөрийг хэрэгжүүлж буй багш, судлаачид болон суралцаж буй оюутнууд, нийт төгсөгчиддөө амжилт хүсье.