“Судлаач оюутан 2024” Био-Анагаахын салбар хуралдааны илтгэлийн хураангуйн бүртгэл

Шинэ мэдээ

Хамрах хүрээ: Био-Анагаахын болон Эрүүл мэндийн мэдээлэл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд

Хугацаа: Илтгэлийн хураангуйг 2024.03.11 хүртэл хүлээн авна.

Хаана: Илтгэлийн хураангуйг дээр дурдсан цахим хаягаар хүлээн авна.

Тавигдах шаардлага: Илтгэлийн хураангуйг А4 цаасан дээр, цаасны бүх талаас 2 см зайтай, Arial фонтоор, мөр хоорондын зай Single, 4 талаас тэгш (Justify) байхаар монгол, англи хэл дээр тус бүр нэг нүүрэнд 500 үгэнд багтаан бичнэ.

Хураангуй дараах бүтэцтэй байна:

  • Бүтээлийн сэдэв: Arial 12, Bold, том үсгээр бичнэ.
  • Судлаачдын нэрс, харьяалал: Илтгэлийн нэрийн баруун доор Arial 10 фонтоор Italic горимоор бичнэ. Үндсэн судлаачтай холбогдох судлаачийн цахим шуудангийн хаяг, утасны дугаар.
  • Үндэслэл: 1-2 өгүүлбэрт багтаан бичнэ.
  • Судалгааны зорилго, зорилт
  • Судалгааны материал, арга зүй: Судалгаанд хэрэглэсэн арга зүйг тодорхой бичнэ.
  • Үр дүн: Хүснэгт, зураг оруулахгүй.
  • Дүгнэлт: 1 өгүүлбэрээр илэрхийлнэ.
  • Түлхүүр үгс: Тухайн судалгааны онцлог агуулгыг илэрхийлэх 5 хүртэл үг байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн