Эрүүл мэндийн мэдээлэл зүйч

Мэдээлэл зүйч /эрүүл мэндийн/

Хөтөлбөрийн нэр, индекс: Мэдээлэл зүй: 061304    

Хөтөлбөрийн тодорхойлолт

Мэдээллийн технологи бакалаврын хөтөлбөр нь эрүүл мэндийн салбар дахь мэдээллийн технологийн хэрэгцээг тодорхойлох, хөгжүүлэх, нэвтрүүлэх, өгөгдөлд суурилсан судалгаа гүйцэтгэх чадвартай мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн зорилго, зорилт

Зорилго:

Мэдээллийн технологи бакалаврын хөтөлбөрийн боловсролын зорилго (PEO) нь эрүүл мэндийн салбар дахь мэдээллийн технологийн хэрэгцээг тодорхойлох, хөгжүүлэх, нэвтрүүлэх, өгөгдөлд суурилсан судалгаа гүйцэтгэх чадвартай мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.

Зорилт:

  • Зорилт 1 (PEO 1). Төгсөгч нь эрүүл мэндийн байгууллагад тулгарах асуудлыг тодорхойлж, дүн шинжилгээ хийж, мэдээллийн технологи болон их өгөгдөлд суурилсан дэвшилтэт арга зүйг ашиглах чадвартай болсон байна. (A-Knowledge of information technology fundamentals, problem solving, data analytics)
  • Зорилт 2 (PEO 2). Төгсөгч нь эрүүл мэндийн салбарын онцлогт нийцүүлэн мэргэжлийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүй, хууль эрх зүйн зохицуулалтыг чанд мөрдөж ажиллах чадвартай болсон байна. (B-Personal and professional competency)
  • Зорилт 3 (PEO 3). Төгсөгч нь эрүүл мэндийн мэдээллийг ойлгомжтой, бичгийн болон аман хэлбэрээр илэрхийлж, салбарын мэргэжилтнүүдтэй үр дүнтэй харилцан ажиллах чадвартай болсон байна. (C-Communication skills, teamwork competency)
  • Зорилт 4 (PEO 4). Төгсөгч нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, бодлого, хууль эрх зүйн орчин, нийгмийн хэрэгцээг ухаалгаар үнэлж, нөөцийг үр ашигтай төлөвлөн зохицуулж, хариуцлагатай, тогтвортой шийдэл хэрэгжүүлэх чадвартай болсон байна. (D-Systems thinking, enterprise and societal context, innovation and sustainable development)

Хөтөлбөр хариуцах сургууль, тэнхимийн нэр: АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Физик, Мэдээлэл зүйн Тэнхим

Сургалт явуулж ирсэн түүх, туршлага: Мэдээлэл зүй эрүүл мэндийн хөтөлбөрийг 2003 онд Физик Мэдээлэл Зүйн Тэнхимийн эрхлэгч, профессор Л.Ажнайгийн санаачилгаар нээгджээ. 2007 онд анхны төгсөлтөө хийснээс хойш нийт 15 төгсөлтөөр 244 мэргэжилтнийг бэлтгэн төгсгөсөн байна. Төгсөгчдийн 85% ажлын байраар хангагдсан эрүүл мэндийн бүхий л салбарт амжилттай ажиллаж байна. Одоогийн байдлаар АШУҮИС-ийн Эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжлээр төгсөгчдийн 23% нь төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан ба үүнээс 11.6% нь магистрын зэргээ хамгаалсан. Эдгээр төгсөгчдөөс 8 төгсөгч ХБНГУ, Австрали, ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ, Тайвань, Япон, Ирланд зэрэг улсуудад магистрын зэрэг хамгаалсан. 2 төгсөгч БНСУ-ын Калбин их сургуульд докторын зэрэг амжилттай хамгаалсан байна.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр 2020 онд магадлан итгэмжлэгдсэн.

БАС-ийн сургалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг зохицуулах, хянах ажлыг СБЗЧБГ-ийн арга зүйч С.Хонгорзул khongorzol@mnums.edu.mn  хариуцаж ажиллаж байна.

БАС-ийн сургалтын албаны мэргэжилтэн А.Долгион dolgion.a@mnums.edu.mn , Х.Хангарьд khangarid@mnums.edu.mn , нар сургалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг зохицуулах ажлыг хариуцан ажиллаж байна.

Захирал: Ч.Баттогтох battogtokh@mnums.edu.mn Хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийг удирдах, хянах чиглэлээр ажиллаж байна.

Харилцах утас: 95013883

Хөтөлбөрийн агуулга

Хичээлийн нэрЦаг
ЕРӨНХИЙ СУУРЬ ХИЧЭЭЛ
1.1. Ерөнхий суурийн заавал судлах хичээлүүд
1Анатоми2
2Англи хэл2
3Анхны тусламж1
4Биеийн тамир1
5Гамшгаас хамгаалах менежмент1
6Дээд математик3
7Монголын түүх, соёл2
8Мэдээллийн технологийн үндэс3
9Мэргэжлийн англи хэл2
10Физик2
11Нийгмийн эрүүл мэндийн үндэс2
12Физиологи2
13Харилцааны ур чадвар1
14Хэрэглээний математик3
15Эдийн засгийн онол2
16Эрүүл мэндийн менежмент2
МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛ
2.1. Мэргэжлийн суурийн заавал судлах хичээлүүд
17Алгоритм, программчлал3
18Анагаахын нэр томьёо2
19Биохими ба биоөгөгдөл2
20Компьютерын сүлжээ3
21Өгөгдлийн бүтэц3
22Өгөгдлийн сангийн систем3
23Өгөгдлийн холбоо2
24Веб систем3
25Магадлалын онол, математик статистик3
МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛ
26Биофизик2
27Визуал программчлал3
28Эрүүл мэндийн цахим түүх2
29Байгууллагын мэдээллийн менежмент2
30Биоинформатик2
31Өгөгдлийн шинжилгээ ба тандалт3
32Ухаалаг биомэдрэгч2
33Үйлдлийн систем3
34Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж2
35Эрүүл мэндийн мэдээллийн систем ба дизайн3
36Эрүүл мэндийн өгөгдлийн сангийн технологи2
37Эрүүл мэндийн эрх зүй ба ёс зүй2
38Биологийн загварчлал, симуляци2
39Дүрс боловсруулалт2
40Зайн оношилгоо, эмчилгээний технологи2
41Мэдээллийн аюулгүй байдал2
42Судалгааны арга зүй3
43Үүлэн тооцоолол2
44Хиймэл оюун2
ДАДЛАГА
45Сүлжээ ба эмнэлзүйн программ хангамжийн дадлага3
46Өгөгдлийн удирдлага, программчлалын дадлага3
ДИПЛОМ ХАМГААЛАЛТ
47Дипломын ажил4