Эмгэг физиологийн тэнхмийн хамт олон » холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.
Эмгэг физиологийн тэнхим нь профессор-1, дэд профессор-2, ахлах багш-2, багш-1, дадлагажигч багш-1, туслах ажилтан-1 бүрэлдэхүүнтэйгээр төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтанд эмгэг физиологийн хичээлийг зааж байна. Эмгэг физиологийн тэнхим нь насжилт, харшил, дотоод шүүрэл, зүрх судасны эмгэг, үргүйдэл, үүдэл эс, тархи судлал гэх мэт олон салбарын судалгааг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд гадаад ба дотоодын 50 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны төслийг хэрэгжүүлжээ.
Төгсөлтийн өмнөх сургалтанд нийт 8 хөтөлбөрийг бичиж батлуулан хэрэгжүүлж байна.
Сургалт-Бакалаврын сургалтад заадаг хичээлүүд. (Хичээлийн нэр дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.)
№ | Хичээлийн нэр | Судлах салбар, дамжаа | Багц цаг |
1 | Эмгэг физиологи » | АСБД, 2-р дамжаа | 2 багц цаг |
2 | Эрхтэн тогтолцооны эмгэг физиологи | АСБД, 3-р дамжаа | 3 багц цаг |
3 | Эмгэг физиологи | Био-Анагаах, 4-р дамжаа | 3 багц цаг |
4 | Эмгэг физиологи | УА, 3-р дамжаа | 2 багц цаг |
5 | Нүүр амны эмгэг физиологи | НАСС, 3-р дамжаа | 1 багц цаг |
6 | Эмгэг физиологи | Эм зүйн шаталсан, 1-р дамжаа | 2 багц цаг |
7 | Эмгэг физиологи | Шим тэжээл судлал, 2-р дамжаа | 1 багц цаг |
8 | Эрхтэн тогтолцооны эмгэг физиологи | Хүүхдийн их эмч, 3-р дамжаа | 2 багц цаг |