Биохимийн тэнхим

Биохимийн тэнхмийн хамт олон » холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

Биохимийн тэнхимийн үзүүлдэг боловсролын үйлчилгээ: АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Биохимийн тэнхим нь Биохимийн шинжлэх ухааны үндсийг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх бүх шатны сургалтанд анагаахын мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр орж ирсэн юм.

Сургалт явуулах дөрөв, судалгааны нэг лаборатори, семинарын өрөөг бүрэн шинэчилж, тохижуулан сургалтанд ашиглаж байна. Лекц, дадлагын хичээл явуулах сургалтын техник хэрэгсэл (проектор, телевизор, бусад тоног төхөөрөмжүүд) химийн бодис, урвалж, шил сав, багаж хэрэгсэл, зохих түвшинд хангагдсан нь хичээлийг чанартай явуулах нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Биохимийн тэнхим байгуулагдсан үеэсээ эрдэм шинжилгээний ажлаа эхэлсэн түүхтэй. 1975 оноос сүү, сүүн бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанар, хадгалалтын хугацааг уртасгах, сүүний гарц чанарыг дээшлүүлэх, нөөцийг бий болгох, өндөр бүтээмжийн технологийг боловсруулах гэсэн улсын даалгаварт ажлын хүрээнд Монгол эхийн сүүний иж бүрэн судалгаа, нөлөөлөх хүчин зүйлүүд, малын сүүтэй харьцуулан судлах, ургамлын тоосны харшил төрүүлэгч уургийн судалгааг хийж амьсгалын замын харшил, астмын оношлогоо болон эмчилгээний аллергеныг бэлтгэх боломж бүрдсэн, өөх тосны солилцоо, насжилтын үеийн дааврын зохицуулга, бодисын солилцоо, бодисын солилцооны хамшинж, чихрийн шижингийн эмгэг жамд нөлөөлөх зарим генийн полиморфизм, ургамлын гаралтай эмчилгээний ач холбогдолтой нэгдэл тодорхойлох, эрэгтэйчүүдийн андрологийн асуудал, эмэгтэйчүүдийн эмгэгийн үеийн биохимийн онцлог сэдэвт ШУТС, АШУҮИС-ийн ШУТДС-ийн болон олон улсын төсөлт ажлууд хийгдэж үр дүнгээ хүлээлгэн өгчээ.

  1. Сургалт-Бакалаврын сургалтад заадаг хичээлүүд (холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.)
Хичээлийн нэрСудлах салбар, дамжааБагц цаг
1Биохими (Biochemistry) »Хүний их эмч, Уламжлалт анагаахын их эмч, Хүүхдийн их эмч, Нүүр ам судлалын эмч, НЭМ-ийн судлаач, Биоанагаахын мэргэжилтэн, Эм зүйч, Нүүр амны эрүүл ахуйч, Шим тэжээл судлал, Эм зүйн шаталсан2 багц цаг
2Патбиохими(Pathobiochemistry)Биоанагаах судлаач3 багц цаг  
3Патбиохими (Pathobiochemistry)Эм зүйч
4Эмнэлзүйн биохими (Clinical biochemistry) »Биоанагаах судлаач 4-р дамжаа2 багц цаг
5Хүнсний биохими (Nutritional biochemistry) »Шим тэжээл судлал 2-р дамжаа3 багц цаг
6Шимт бодис ба бодисын солилцоо (Nutrients and metabolism)  »Шим тэжээл судлал 3-р дамжаа2 багц цаг
7Шүдний хатуу эд, шүлсний биохими »НАС-3 дамжаа1 багц цаг
 Төгсөлтийн сургалт
8Функциональ биохими (Functional Biochemistry)БА-ын магистр3 багц цаг
9Биохимийн судалгааны арга зүй (Biochemistry research methods)БА-ын магистр3 багц цаг
10Эмнэлзүйн биохими (Clinical Biochemistry)БА-ын магистр3 багц цаг
11Биохимийн судалгааны аргууд (Biochemistry research methods)БА-ын доктор3 багц цаг
12Протеомикс (Proteomics)БА-ын доктор3 багц цаг
13Энзимологи (Enzymology)БА-ын доктор2 багц цаг
16Гүнзгийрүүлсэн биохими (Advanced Biochemistry)БА-ын доктор3 багц цаг
17Метаболомикс (Metabolomics)БА-ын доктор2 багц цаг
18Биохимийн лабораторийн ажил (Biochemistry laboratory skills)БА-ын доктор3 багц цаг
Төгсөлтийн дараах сургалт
19Эмнэлзүйн биохими (Clinical Biochemistry)Мэргэжил дээшлүүлэх институт/резидентийн сургалт1 багц цаг