Тэнхмийн хамт олон » холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.
Гистологийн тэнхим нь 1942 онд МУИС-ийн анхны 6 тэнхимийн нэг, Хүн ба мал эмнэлгийн факультетийн дэргэд Эмбриологи-Гистологийн тэнхим байгуулагдаж анагаахын оюутнуудад Гистологийн хичээлийг анх зааж эхэлсэн.
Гистологийн тэнхим нь төгсөлтийн өмнөх сургалтаар АСБ-ын I, II дамжаа, ЭМСБД, НАСС-ийн III дамжаа, Лабораторийн техникч, ХЭМАБ, Эм зүйн шаталсан дамжааны оюутанд, төгсөлтийн дараах сургалтаар доктор, магистр, эмч, эмнэлгийн мэргэжилтэнд кредит сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Мөн эсийн биологийн лабораторыг сургалт, судалгааны чиглэлээр ажиллуулж байна.
Гистологийн тэнхим АУ-ы доктор, дэд профессор-1, АУ-ы доктор-4, АУ-ы магистр-7 багшийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна
Бакалаврын сургалтанд заагддаг хичээлүүд (Хичээлийн нэр дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.)
№ | Хичээлийн нэр | Судлах салбар, дамжаа | Багц цаг |
1 | Гистологи \АСБД\ » Гистологи \ЭМСБД\ » | АСБД, ЭМСБД, 1-р дамжаа | 3 |
2 | Ерөнхий гистологи | ХЭМАБ, ЭЗШ, 1-р дамжаа Лабораторын техникийн 2-р дамжаа | 2 |
3 | Үр хөврөл судлал | АСБД, ЭМСБД, 2-р дамжаа | 1 |
4 | Нүүр амны эмбриологи | НАСС, 3-р дамжаа | 0.5 |
5 | Нүүр амны гистологи | НАСС, 3-р дамжаа | 0.5 |